Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Ханх суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө

trend

Админ

img

2025 оны 10 сарын 31

img

20

news-img

Хөвсгөл аймгийн Ханх сумаас зүүн хойд зүгт 18 км-т /Аймгийн төвөөс хойд зүгт 310 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 99 км, Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 107 км /-т 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдлээ.

Тус сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс, малчин иргэдээс газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байдлыг тодруулахад “Газар хөдлөлт болсон газрын ойролцоо малчин өрхүүд амьдардаг, тал хээр газар, чичирхийлэл аяга сажигнаж, ор дайвалзах байдлаар бага зэрэг мэдрэгдсэн. Одоогоор учирсан хохирол байхгүй” гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 4, Тосонцэнгэл суманд 1, Ханх суманд 6, Алаг-Эрдэнэ суманд 1, Ренчинлхүмбэ суманд 1, Баянзүрх суманд 2, Цагаан-Уул суманд 1, Цэцэрлэг суманд 2 удаа нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээд байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

7 цагийн дараа

Автобусны дулаан буудал байршуулжээ

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа. Автобус цөөн тоогоо...

img

7 цагийн дараа

Нэг чиглэлийг тууштай баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг эхлүүлж байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд, Хятадын Коммунист...

img

6 цагийн дараа

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ах...

img

6 цагийн дараа

Э.Мөнгөндуулга: Халловены баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гарч, өөрийгөө өөр дүрээр олж харах боломжтой

“Moncoste” косплейн багийн ахлагч Э.Мөнгөндуулгатай халловены баярыг тохиолдуулан ярилцлаа. -Хоёулаа халловены баярын үү...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд