гадаад
Андрей Пионтковский: Путинизм бол Орос дахь дээрэмчдийн капитализмын төгсгөлийн шат юм

Админ
2025 оны 11 сарын 05

Оросын ШУА-ийн Системийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, АНУ-ын Математикийн нийгэмлэгийн гишүүн, Оросын улс төр судлаач, нийтлэлч, улс төрийн сэдвээр хэд хэдэн бүтээл хэвлүүлсэн, физик-математикийн ухааны нэрт эрдэмтэн, доктор профессор Андрей Пионтковскийн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд Украины “24 дүгээр суваг” телевизэд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Тэрээр Путины дэглэмийг идэвхтэй шүүмжлэгч нэгэн байсан тул 2016 онд ОХУ-аас гарах шаардлагатай болж, одоо АНУ-д амьдарч байгаа юм.
Андрей Пионтковский “Владимир Путины авторитар дэглэм мөхлийнхөө өмнөх сүүлчийн шатандаа ирээд байна. Авторитар дэглэмүүд тодорхой мөчлөг дамжиж оршдог. Эдгээр мөчлөгүүд нь өөрийн гол суурь болох тусгай домог дээр тогтож байдаг. Жишээ нь, Зөвлөлтийн дэглэм 70 гаруй жил оршин тогтнохдоо “Аугаа Октябрийн хувьсгал нь бүх хөдөлмөрчдөд маргааш шударга ёсыг авчирна” гэдэг домог дээр тогтож ирсэн. Өөрийн ээлжийн дагуу Путины дэглэм болох Путинизм нь 1999 онд бүрэлдэн бий болсон. Энэ дэглэмийн суурь домог нь “Орондоо унтаж байсан орос иргэдийн олон давхар байшинг дэлбэлж, үүгээрээ далимдуулан Чечений босогчдыг нухчин дарж чадаж байгаа КГБ-гийн зоригтой ахлах офицер улс орноо аварна” гэсэн ойлголт байв.
Ийм дарангуйллын дэглэмүүд ихэвчлэн гурван үе шаттай байдаг. Эхлээд “Баатарлаг домгийн үе” дараа нь “Өсөлт, оргил үе”-рүүгээ ордог. ЗХУ-ын хувьд энэ оргил үе нь Дэлхийн II дайнд ялсан явдал байв. Харин Путины дэглэмийн оргил үе нь илүү инээдтэй буюу Гүржтэй хийсэн дайны “ялалт” байлаа. Үүний дараа мэдээж “Доройтол, итгэл алдагдах үе” ирнэ. Энэ үед ард иргэдээс бүрдэх масс төдийгүй төрийн элит хэсэг ч өөрсдөө энэ дэглэмд дарагдан, дургүйцэж эхэлдэг. Путины дэглэм яг энэ гурав дахь, хамгийн сүүлчийн шатандаа орсон. Мэдээж Путины энэ дэглэм хэзээ нуран унах хугацааг яг таг урьдчилан хэлэх боломжгүй. Жишээ нь, Ленин өөрөө 1917 оны эхээр “Миний үеийнхэн хувьсгал болохыг үзэхгүй, манай залуус л үзэх болно” гэж байсан. Гэтэл удалгүй хаан өөрөө хаан ширээнээсээ татгалзсан. Сүүлийн үед Путин өөрөө илт явцгүй, бодлогогүй шийдвэр гаргах болсон нь энэ дэглэм төгсөж буйн онцгой шинж тэмдэг юм. Харин Путин аргагүй байдалд орж Украины дайнд зориулан бүх нийтийн цэрэг татлага зарлавал энэ нь түүний дэглэмийн мөхөл байх болно. Орост хоёр дахь болон гурав дахь цэргийн дайчилгаа гэж болохгүй. Учир нь бүх зүйл үүнээс илүү эрт нуран унана. Гэвч энэ нь олон нийтийн бослогоор биш, харин ордны эргэлтээр явагдана. Иймээс Путинизм бол Орос дахь дээрэмчдийн капитализмын дээд бөгөөд төгсгөлийн шат юм” гэжээ.
Үнэхээр ч энэхүү ярилцлагаас хойш бараг хоёр жил болж байхад Путин Орост бүх цэргийн дайчилгаа явуулаагүй байгаа юм.
Г.АМАРСАНАА
Эхийн ачийг хариулах өдөр
Эхийн ачийг санах өдөр болж өнгөрлөө. Бурхан багш эхийнхээ ачийг энэ өдөр санаж олон галавын газар очиж ном уншин гэгээрүүлж эхээ ав...
8 цагийн дараа
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравнэгдүгээр сарын 10-ны б...
7 цагийн дараа
Өнгөрсөн долоо хоногт 37008 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бү...
7 цагийн дараа
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо. Д.Давааням н...
6 цагийн дараа
Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй болохоо мэдэгдэв
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр /2025.11.12/ мэдэгдлээ. Тэрбээр “Миний бие найман жилий...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



