Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

гадаад

 Украинд “Storm Shadow” пуужин нийлүүлэв

trend

Админ

img

2025 оны 11 сарын 05

news-img

“Bloomberg” агентлаг баттай эх сурвалжаас эш татан, энэ сарын 3-нд “Их Британийн эрх баригчид саяхан ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд зориулагдсан алсын тусгалтай “Storm Shadow” загварын шинэ далавчит пуужингуудаа Украинд нийлүүлсэн байна. Лондон өвлийн улирал эхлэхээс өмнө Кремль Украины энгийн иргэд рүү чиглэсэн довтолгоогоо нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж буй тул эдгээр пуужингуудыг яаравчлан шилжүүлсэн юм байна. Үүнээс гадна Их Британи болон барууны орнууд тэдний Украиныг дэмжиж буй зэвсгийн тусламж нь Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнээс ч илүү үр дүнтэй байна гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд харуулахыг зорьж байгаа юм байна.

Украины Зэвсэгт хүчин “Storm Shadow” пуужингаар анх 2024 оны арваннэгдүгээр сард Орос руу цохилт өгсөн. Энэ нь тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд анх удаа АНУ-ын ATACMS пуужингаар Оросын нутаг руу цохилт өгөхийг зөвшөөрсний маргааш болсон үйл явдал байв. Мөн 2025 оны аравдугаар сард Украины тал “Storm Shadow” зэрэг пуужин оролцуулсан “олон төрөл хосолсон пуужингийн агаарын цохилт”-ыг Оросын Брянскийн химийн үйлдвэрт өгсөн. Украины тал уг үйлдвэрийг дарь, тэсрэх бодис, пуужингийн түлшний бүрэлдэхүүн үйлдвэрлэдэг гэж мэдээлсэн. Харин Брянскийн орон нутгийн эрх баригчид энэхүү довтолгооны талаар албан ёсоор мэдээлээгүй юм.

Лондон 2024 оны арваннэгдүгээр сарын эхээр Их Британийн засгийн газар Украинд хэдэн арван Storm Shadow пуужин нууцаар шилжүүлсэн бөгөөд тэр үед нийлүүлэлтийн тухай олон нийтэд мэдээлээгүй. Үүнийг ажиллагааны аюулгүй байдлын үүднээс пуужингийн тоог хэлэх боломжгүй гэж тайлбарлаж байв. Энэ удаа ч манай эх сурвалжууд уг шалтгаанаар бодит тоо хэлэхээс татгалзав. Гэсэн ч энэ онд Оросын цэргийн объектууд болон нефть боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн цохилтуудын дийлэнхийг дроноор гүйцэтгэж байсан Украины агаарын хүчин одоо Оросуудад “олон төрөл хосолсон пуужингийн агаарын цохилт” өгөх боломжтой болов” гэж мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Монгол Улсын Шадар ...

img

2 цагийн дараа

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна

Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар...

img

37 минутын дараа

Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа

Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт х...

img

2 минутын дараа

АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 ...

img

23 минутын өмнө

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд