Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Ч.Нарантуяа: Эмч нар хугацаагүй ажил хаяна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 05

img

1

news-img

Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох эмч нарын цалингаа нэмэгдүүлэх хүсэлт жагсаал цуглаан, суултаар хэрхэн үргэлжилсэн хийгээд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих гэж байгаа талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.


-Багш нар өнөөдрөөс ажил хаялтаа албан ёсоор зогсоож, сурагчдын хичээл хэвийн горимд шилжиж байна. Харин эмч нар юу болов. Та нарын тэмцэл хөдөлгөөн ойролцоо эхэлсэн дээ?

-Бидний тэмцэл хөдөлгөөн багш нартай ойролцоо эхэлсэн л дээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн, олон мянган эмч, ажилтан өөрсдийн үндсэн цалингаа нэмэгдүүлэхээр санал санаачилга гаргаж, салбарын хамтын хэлэлцээртээ нэмэлтээр “Үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргээч” гэж тусган хүргүүлсэн юм. Нэмэлт хэлэлцээрийг наймдугаар сарын 26-нд хүргүүлсэн боловч Хөдөлмөрийн хуульд заасан хэлэлцээ хийх хугацаа өнгөрсөн. Өнөөдөр хоёр сар гаруй болж байна. Энэ саналаа олон дахин тавьж явсаар байгаад асуудлыг шийдэхгүй болохоор нь есдүгээр сарын 6-нд жагсаал цуглаан хийсэн. Энэ жагсаал цуглааныг өмнө нь тавдугаар сарын 30-нд хийх байсан юм. Манай ажлын төлөвлөгөөнд орчихсон байсан. Гэтэл тавдугаар сарын 30-нд улс төрийн нөхцөл байдал үймчихсэн байсан тул Сүхбаатар дүүргээс “2-3 жагсаал цуглаан зэрэг болж болохгүй. Гарсан хохирлыг өөрсдөө төлнө” гээд зөвшөөрөл олгоогүй. Тэр үед “Огцрох амархан” жагсаал болж байсан юм. Ингээд бид улс төрийн нөхцөл байдлаас болоод жагсаал цуглаанаа хойшлуулсан. Дараа нь есдүгээр сарын 6-нд жагсаал цуглаанаа хийсэн.

-Ер нь улс төр хямралгүй байна гэж байхгүй байх. Улс төрийн асуудал мөнхөд л байж байдаг зүйл шүү дээ?

-Тийм ээ, энэ цаг үе ч гэсэн бас л улс төрийн хямралтай байна. Манай холбооны олон мянган гишүүний санал санаачилгаар гурван заалттай санал хүргүүлээд өнгөрсөн сарын 17-нд хариуг нь авна гэсэн боловч хариу өгөөгүй. Ингээд бид талбай дээр найм хоног суулт хийсэн. Суултын үеэр ч хариу ирээгүй. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн жагсаал дээр нэг удаа ирж, шаардлага авсан. Суултын үеэр зөвлөх нь гээд нэг хүн бидэнд бичиг авчирч өгсөн. Тэгээд хариу ирэхгүй байсан учраас бид суултаа зогсоохоор шийдсэн юм. Аравдугаар сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийж “Суултаа зогсоож, ажил хаялтын бэлтгэл рүү орлоо” гэдгээ мэдэгдсэн. Одоогоор ажил хаялтын бэлтгэл буюу эмнэлгүүд дээр нийт ажилтныхаа хурлыг хийж, тавьж байгаа шаардлагыг дэмжиж байгаа эсэх, ажил хаялтыг дэмжиж нэгдэх үү гэдэг асуудлуудыг хэлэлцэж, хуралд оролцсон хүмүүсийн гарын үсгийг зуруулж байна. Энэ хугацаандаа Эрүүл мэндийн яамныхантай нэг удаа уулзсан.

-Тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаагаас харахад яаман дээрх уулзалт ч амжилтгүй болж дээ.

-Бид хэлэлцээ хийх гэж очоод ч ямар ч гарц байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэлэлцээг зогсонги байдалд оруулсан. Тийм учраас бид ажил хаялт зарлана гэдгээ өмнөх долоо хоногт яам руу албан бичгээр хүргүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажил хаях эрх үүсээд байна. Манай холбооны гишүүн байгууллагын 50-иас дээш хувь нь ажил хаялтыг дэмжиж байгаа.

-Багш нар ажил хаяхдаа хичээл ордоггүй, сурагчдадаа зөвлөмж, чиглэл өгдөггүй. Гэхдээ ажлын цагаар сургууль дээрээ очдог. Харин эмч нар ажил хаяхаар яах вэ. Мэдээж, ажлын байран дээрээ байна. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээгээ яах вэ. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал гарна байх. Яагаад гэвэл, хүний амь тэмцэх, төрөх гээд хойшлуулах ямар ч боломжгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг онцгой объект шүү дээ?

-Ажил хаялт албан ёсоор зарлагдана гэх юм бол бид нэлээд нарийн төлөвлөгөөтэй ажиллана. Яагаад гэвэл, эмнэлэг онцгой объект. Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал хамгийн эхэнд байх ёстой. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан хүмүүсийг “Та нар тангараг өргөө биз дээ” хэмээн тулган шаардаж, хөдөлмөрлөх эрхийг нь боомилж болохгүй шүү дээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт цахим орчинд “Та нар тангараг өргөө биз дээ. Хүмүүсийг ойлгож ажилла” гэх утгатай пост оруулсан байсан. Манай эмч нар энэхүү тулган шаардалтад дургүйцэж байна лээ. “Тангараг өргөсөн” гэдэг шалтгаанаар бидний эрхийг ингэж боомилж болохгүй. Бидний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа учраас асуудлаа шийдвэрлүүлэх гээд явж байгаа. Энэ удаад үнэхээр тэвчиж чадахгүй байна гэдэг асуудлыг маш ихээр ярьж байна.

-Энгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ яаралтай, энгийн, төлөвлөгөөт гэх зэргээр улаан, шар, ногооноор нь ангилаад байх шиг байдаг.

-Ажил хаялт зарлахдаа үнэхээр хүний амь нас тэмцэж байгаа үед л яаралтай тусламж үзүүлнэ. Түргэн тусламж, сэхээн амьдруулах тасгаа ажиллуулна. Гэхдээ хуулинд эрүүл мэндийн салбарын тийм, тийм албан тушаалын ажилтнуудыг ажил хаялтад оролцуулахгүй гэсэн заалт огт байхгүй. Гэвч бид тангараг өргөсөн гэдгээрээ нэн шаардлагатай албан дээр ажиллах хүмүүсээ ажиллуулаад бусад үйлчилгээг үзүүлэхгүй. Жишээлбэл, амбулаторийн хэсэг тэр чигээрээ ажил хаялтад оролцоно шүү дээ. Гэхдээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийг яаж зохицуулах вэ гэдгийг тухайн эмнэлгийнхээ онцлогоос шалтгаалан нарийвчилсан төлөвлөгөөгөөр шийдвэрлэнэ.

-Өрхийн эмнэлгүүд яах вэ?

-Тухайн үедээ яаж зохицуулахаар шийдэх нь вэ. Өрхийн эмнэлгийнхэн бас нэн шаардлагатай анхны тусламжийг цаг алдалгүй хүргэдэг шүү дээ. Тэнд нэлээд асуудлууд гардаг. Түргэн тусламжийн эмч, жолооч хоёр бол яалт ч үгүй ажлаа хийж таарна байх. Амь тэмцсэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс аргагүй. Тэгээд төрөх эмнэлгүүд яалт ч үгүй ажиллаж таарна байх. Харин ажил хаялтад оролцож байгаа хүмүүс ажлын байран дээрээ ирж, найман цагаар сууна. Гэхдээ ажлаа хийхгүй. Түүнээс биш “Би ажил хаясан” гээд ажил дээрээ очихгүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, ажлын байраа орхин гарвал хууль бус ажил хаялт болно. Харин иргэд маань бидний ажил хаялтын хугацаанд “Та нар тангараг өргөчихөөд…” хэмээн дайрч давшлалгүй урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг хойшлуулж болох эмнэлгийн тусламж үйлчилгээг заавал авах гэж нэхэж яаралгүй түр тэвчээрэй гэж хүсье.

-Эмч нар цалингаа 3.5 сая төгрөг болгохын төлөө л ингэж уйгагүй тэмцээд байна уу?

-Бид 3.5 сая төгрөг гэдэг санал гаргасан. Гэтэл Засгийн газар, яамнаас 15 хувиар буюу дээд тал нь 200 мянган төгрөгөөр л цалин нэмэгдүүлэх боломжтой. Өөр ямар ч боломжгүй. Мөнгө байхгүй гээд зогсчихоод байгаа юм. Бид 200-хан мянган төгрөгийн төлөө гадаа гудамжинд жагсаж, суулт хийж яваагүй учраас “Ямартаа ч 3.5 сая төгрөгийн цалин авмаар байна” гэдэг шаардлагаа тавьсаар байгаа. Энэхүү шаардлагыг хэрхэн яаж зохицуулалт хийх гэж байгааг мэдэхгүй байна. Энэ олон мянган эмч, эмнэлгийн ажилтны тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй бол зарим нь “Талбай дээр өлсгөлөн зарлая” хэмээн мэдэгдэж, нэгдэж эхлээд байгаа. Тэр хүмүүс үнэхээр болохгүй байгаа учраас л ингэж үзэл бодлоо илэрхийлж, тэмцлийн сүүлийн хэлбэр хүртэл явахад ч бэлэн байна шүү дээ. Эрүүл мэндийн салбар жилийн дөрвөн улиралд тасралтгүй 24 цагаар ажилладаг байхад биднийг хүн гэж тоохгүй байна. Бид ч бас хүн. Амьдрах гэж ядаж байна. Өчнөөн олон хүүхэдтэй. Дийлэнх нь эмэгтэйчүүд ажилладаг. Өрх толгойлсон ээжүүд ч олон бий. Тэгэхэд ингэж ялгавартай хандаж, тангараг өргөсөн гэдгээр нь боомилж болохгүй шүү дээ. Эмч нар одоо 1.2-1.6 сая төгрөгийн л цалин авч байгаа. Манай эмч, эмнэлгийн ажилтнууд олон улсын түвшинд хүрсэн тусламж, үйлчилгээг хүргэж чаддаг. Гэхдээ дэлхийн жишгээс 10 дахин бага цалин авч байна. Ийм өндөр хэмжээний цалин хангамж ч нэхээгүй. Дор хаяж 3000 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний цалин авмаар л байна шүү дээ. Гэхдээ ингэж шахсангүй. Ядах нь ээ 1000 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний цалин өгөөч гэж л хүсч байгаа юм. Үүн дээр дэмжлэг үзүүлэхгүй хандвал эмч нар хугацаагүй ажил хаяна.

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

 Украинд “Storm Shadow” пуужин нийлүүлэв

“Bloomberg” агентлаг баттай эх сурвалжаас эш татан, энэ сарын 3-нд “Их Британийн эрх баригчид саяхан ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өг...

img

6 цагийн дараа

Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэм...

img

6 цагийн дараа

Ч.Нарантуяа: Эмч нар хугацаагүй ажил хаяна

Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох эмч нарын цалингаа нэмэгдүүлэх хүсэлт жагсаал цуглаан, суултаар хэрхэн үргэлжилсэн хийгээд т...

img

5 цагийн дараа

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолг...

img

5 цагийн дараа

“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом”-ын төлөөх шилдэг найман багийн хоёрдугаар тойргийн барилдаан 11 дүгээр сарын 08, 09-...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд