мэдээ
“Сайн хоолловол хурдан эдгэнэ” гэх ойлголтыг орчин үеийн анагаах ухаан үгүйсгэж байна

Админ
2025 оны 11 сарын 11

Ханиадтай үед сайн хооллохнь үнэхээртус болдог уу?
Ханиад хүрэхэд манайхан ихэвчлэн “хөлрөөд гарга”, “чацаргана уугаад амар”, “мах идэж хүчээ сэлбэ” гэх мэт ардын арга хэрэглэдэг. Харин Барууны орнуудад үүнтэй төстэй үг байдаг: “Feed a cold, starve a fever” – “Ханиад хүрвэл ид, халуурвал идэхээ боль.” Энэ үг нь ханиад хүрвэл сайн хооллож, харин халуурахад хоолноос татгалзах ёстой гэсэн утгатай эртний англи хэлц юм.
Гэвч орчин үеийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ үг нь шинжлэх ухаанд үндэслээгүй, зүгээр л олон зуун жил ам дамжин ирсэн домог ажээ. “Энэ бол шинжлэх ухааны нотолгоогүй хуучны ойлголт” хэмээн АНУ-ын Техасын их сургуулийн профессор доктор Дэвид Шнайдер онцолжээ.
“The New York Times”-ийн мэдээлснээр орчин үеийн анагаах ухаан “ханиад хүрэхээр сайн хооллож хүчээ сэлбэх хэрэгтэй” гэх мэт ардын ойлголтуудыг үгүйсгэж, ханиадтай тэмцэхийн гол түлхүүр нь хоол биш — харин ус ба амралт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хоол хүнс нь биеийн нөхөн сэргэлтэд туслах ч, өвчнийг эмчлэх “ид шидтэй хэрэгсэл” биш юм.
Судалгаануудын дүнгээр, хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн дархлаа сул байдаг бөгөөд тэд ханиад, хатгаа, гэдэсний халдварт илүү өртөмтгий байдгийг тогтоожээ. Харин шим тэжээлээ хангалттай авч байгаа эрүүл хүмүүсийн хувьд, өвдсөн үед идэж байгаа зүйл нь эдгэрэлтийн хурданд төдийлөн нөлөөлдөггүй гэж Жон Хопкинсын их сургуулийн доктор Гита Соод тайлбарлав.
Гэсэн хэдий ч, энэ нь өвдсөн үед юу ч идэх хэрэггүй гэсэн үг биш юм. Халууралттай үед биеийн дулааныг хадгалахад илүү их энерги зарцуулдаг тул хөнгөн, шим тэжээлтэй хоол хэрэглэх нь илүү тохиромжтой гэж Чикагогийн Rush их сургуулийн эмч Майкл Ханак зөвлөжээ. Тэрбээр жимс, ногоо, халуун шөл зэрэг хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөж, “биеийн энерги сэргээхийн тулд хоол тодорхой хэмжээгээр чухал үүрэгтэй” хэмээн онцолсон юм.
Хэрвээ хоолны дуршилгүй байвал нэг хоёр өдөр идэхгүй байсан ч санаа зовох зүйлгүй. Биеийн нөөц энерги нөхөн сэргээнэ. Харин бие сулрах, халууралт өндөр байх, эсвэл зүрх, даралтын асуудал мэдрэгдэж байвал эмчид хандах нь зүйтэй.
Витамин, нэмэлт тэжээл хэрэглэх тухайд, судалгаагаар цайрын нэмэлтүүд ханиадны үргэлжлэх хугацааг бага зэрэг богиносгох нөлөөтэй байж болох ч, витамин С ханиаднаас урьдчилан сэргийлнэ гэсэн нотолгоо байхгүй гэж доктор Соод хэлжээ.
Харин зөгийн бал ханиалгыг намжаахад тус болдог нь олон судалгаагаар батлагдсан байна. 2021 онд хийгдсэн 14 судалгааны дүнгээр, зөгийн бал хэрэглэсэн хүмүүсийн ханиалга багасаж, шөнө тайвширдаг болох нь тогтоогджээ.
Доктор Соодын хэлснээр, цусан дахь сахарын өндөр түвшин нь биеийн дархлааг сулруулж, бактерийн өсөлтийг дэмждэг тул чихрийн шижинтэй хүмүүс халдвар авах, эдгэрэлт удаашрах эрсдэл өндөртэй байдаг аж. Иймээс сахарын түвшин тогтворгүй хүмүүс ханиад, халуурлын үед хооллолт болон шингэнээ хангалттай нөхөхөд илүү анхаарах хэрэгтэй болдог байна.
Шингэн бол хамгийн сайн эмчилгээ
Шингэнээ хангалттай нөхөх бол өвчтэй үеийн хамгийн чухал эмчилгээ юм. Эмч нарын дунд санал нэгтэй зүйл бол: ханиад хүрэхэд нус гоожиж, хөлөрч, шингэн ихээр алдагддаг тул өдөрт хоёроос дөрвөн литр ус болон бусад шингэн уух шаардлагатай байдаг байна. Ус уух нь хамар битүүрлийг багасгаж, цэрийг шингэлдэг. Харин архи, кофе зэрэг шингэн алдагдуулдаг зүйлсээс зайлсхийх нь зүйтэй юм.
Халууралттай үед электролит агуулсан ундаа уух нь биеийн эрдэсийг нөхдөг байна. Хэрвээ халууралт 39.5 хэмээс дээш, эсвэл зүрх, таталтын өвчтэй бол эмчид яаралтай хандах хэрэгтэй. Халууралт өндөр үед парацетамол, эсвэл ибупрофен зэрэг халуун бууруулах эм хэрэглэхийг зөвлөдөг юм.
Доктор Ханак “ихэнхдээ бие өөрөө эдгэрдэг, хоолноос илүү ус, амралт, цаг хугацаа бол хамгийн хүчтэй эм” хэмээн зөвлөжээ. “Ихэнх хүмүүсийн хувьд зөвхөн шингэнээ нөхөж, сайн амарвал биеийн байдал аяндаа сайжирдаг,” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Дүгнэлт
Эмч нарын үзэж буйгаар эдгэрэлтийн хамгийн сайн нөхцөл бол ус, амралт, болон хөнгөн, шим тэжээлтэй хоол юм. Хүн бүрийн дархлаа өөр өөр ч, өөртөө анхаарал тавьж, хангалттай шингэн уух, тайван амрах нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээ юм.
Эцэст нь хэлэхэд, ханиад хүрэхэд хоолны ширээн дээр юу байгаа нь чухал биш, харин таны аяга ус, тайван нойр, цаг хугацаа л хамгийн хүчтэй эм билээ.
Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025 оны аравдугаарсарын 21-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.
Нийтлэлийн зохиогч: Melinda Wenner Moyer
Орчуулсан: М.Мядагбадам
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бараа үйлчилгээни...
8 цагийн дараа
Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ
Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ Тодруулбал, иргэн С, Н, Б нарын ...
8 цагийн дараа
Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...
7 цагийн дараа
ЦУОШГ: Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орохоор байна
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн ...
7 цагийн дараа
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдох...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



