Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 11

Валютын ханш

value

гадаад

Ялалтын баяраа тэмдэглэв

trend

Админ

img

2025 оны 11 сарын 11

news-img

Азарбайжан улс Карабахын дайнд ялалт байгуулснаа өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрөөв. Энэхүү тулааныг олон улсын болон цэргийн шинжээчид “Карабахын хоёрдугаар дайн” гэж нэрлэх болсон бөгөөд түүний үр дүнд 1991 оноос хойш Орос-Арменийн дэмжлэгтэй оршин тогтнож, Арментай Лачинскийн хоолойгоор холбогдож байсан Нагорно-Карабахын Бүгд Найрамдах Улс татан буугдсан юм. Бакугийн төв талбайд зохион байгуулагдсан цэргийн парадад Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиеваас гадна Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф хүрэлцэн иржээ. Парадын үеэр Азербайжаны хуурай замын цэрэг, нисэх хүчний ангиуд, хуягт техник, орчин үеийн алсын тусгалтай пуужингийн системүүд болон артиллерийн зэвсэглэл танилцуулагдав. Мөн Туркийн ерөнхийлөгчийн хүндэт харуул болон Пакистаны цэргүүд уг баярын жагсаалд оролцов. Парадын төгсгөлд Азербайжаны дронууд болон Туркийн Агаарын хүчний “F-16” сөнөөгч онгоцууд нисэн өнгөрөв. Талбайд цугларсан олон мянган иргэд “Карабах бол Азербайжан” гэх зурагт хуудас барьсан байлаа.

Ерөнхийлөгч Алиев баярын үйл ажиллагааг нээж “Карабахын хоёрдугаар дайны эхний өдрүүдээс Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган биднийг дэмжсэн. “Азербайжан ганцаараа биш” гэсэн түүний мессэж дэлхий нийтэд хүчтэй дохио болсон. Манай улс орон 30 жилийн турш эдийн засаг, армийн чадавх, гадаад бодлогоо бэхжүүлж, эцэст нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээж чадсан. Иймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд дайнд эвдэрч сүйдсэн бүс нутгийн сэргээн босголт хурдацтай явагдаж байгаа бөгөөд одоогоор 60 мянга орчим хүн дахин энд шилжин ирж суурьшаад байна. Хоёр жилийн өмнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 8-нд Азербайжаны арми Карабахын төв Ханкенди (арменийхаар Степанакерт) хотод парад зохион байгуулж байв. Нагорно-Карабахын 1991 онд байгуулагдсан бүгд найрамдах улс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан бөгөөд тэр хугацаанд энэ бүс нутгийг Арменийн талын захиргаа удирдан, түүнд Армен улс бүх талаараа дэмжлэг үзүүлж ирсэн.

Азербайжан 2020 оны дайны дүнд Карабахын хэсэг нутаг болон түүний эргэн тойрны зургаан районыг буцаан авсан бол 2023 оны есдүгээр сард энэ бүс нутагт цэргийн богино хугацааны тусгай ажиллагаа явуулснаар Карабахын бүх нутаг дэвсгэрт бүрэн хяналтаа буцаан тогтоосон юм. Удаан үргэлжилсэн хурц зөрчил, харилцан үл итгэлцэл болон улс төрийн дайсагналын дараах нөхцөлд энэ оны наймдугаар сард АНУ-ын зуучлалаар хоёр тал Вашингтонд “Энхийн харилцааны тунхаглал”-д гарын үсэг зурсан нь харилцааг хэвийн болгох зам руу чиглэсэн томоохон алхам болсон гэж өнөөдөр олон улсын шинжээчид дүгнэж байна” гэж хэлсэн юм.

Турк ба Азербайжаны цэрэг-улс төрийн холбоо бэхжин Карабахын дайнд ялалт байгуулснаар Оросын нөлөө, нэр хүнд Кавказад эрс буурсан. Иймээс Төв Азийн улсуудтай АНУ, Европын Холбоо энэ онд “Энхийн тунхаглал” байгуулж, нөлөөгөө нэмэгдүүлсэн. Мөн саяхан Төв Азийн таван “стан” улсын тэргүүн Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан билээ. Ийнхүү Турк тэргүүтэй Османы эзэнт гүрэн буюу “Тюрк улсуудын эвсэл” дахин сэргэж байгаа нь казах иргэдтэй Монгол Улсын хувьд сөрөг тал болох эсрдэлтэй. Гэхдээ энэ дайны гол шалтгаан болох өнөөгийн Араратын нуруу болон Сюник бүс нутгийн уулсын хөндий буюу Армян, Азербайжаны зааг болох “стратегийн коридор” гэгддэг Зангезурын хөндий 11 сая иргэдтэй Азербайжаны мэдэлд ирснээр Ираны эзэмшилд байгаа 25 сая азарбайжанчууд амьдарч байгаа газар нутагтай шууд холбогдох боломж бүрдүүлсэн.

Энэ нь азербайжанчуудын нэгдсэн улс болох эрмэлзлэл Монгол Улсад амсхийх хугацаа олгож, энэ асуудлыг бүх талд ашигтайгаар шийдэх боломж юм. Иймээс бид XIII зуунд Чингис хааны ач, тусааар нэг том улсын ахан дүүс байсан түүхэн уламжлалдаа түшиглэн Төв Азийн улсуудтай соёл, эдийн засгийн харилцаагаа улам нэмэгдүүлэх шаардлагатай байна. Учир нь Монголын бараа бүтээгдэхүүн өндөр татвартай Оросоос хамааралгүйгээр “Trans-Caspian corridor” гэгдэж байгаа Хятад-Төв Ази-Каспийн далай-Европын транзит шууд замд нэгдэх боломжтой болж байгаа юм.

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ

Энэ сарын 17-ноос эхлэн орон нутгийн дараах чиглэлүүдийн автобусны үйлчилгээний тариф шинэчлэгдэхийг Автотээврийн Үндэсний төвөөс мэ...

img

8 цагийн дараа

Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг борлуулсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуй...

img

7 цагийн дараа

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг ша...

img

7 цагийн дараа

Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мө...

img

6 цагийн дараа

Ялалтын баяраа тэмдэглэв

Азарбайжан улс Карабахын дайнд ялалт байгуулснаа өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрөөв. Энэхүү тулааныг олон улсын болон цэргийн шин...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд