Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 11

news-img

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа юм. Энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлжээ.

Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 16.7 хувиар нэмэгджээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 18.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.2 хувиар өссөн аж.  Талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 6.9 хувиар  өсжээ.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2025 оны 10 дугаар сард 9.9 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 3.5 нэгж хувиар нэмэгдсэн дүн юм.

Хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар өссөн байна. Улаанбаатарын хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 144 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсжээ. Харин 61 бараа, үйлчилгээний үнэ буурч, 213 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 10 дугаар сард 24258 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 32.8 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 19.0 хувиар өсжээ Харин энэ оны 9 дүгээр сараас 107 төгрөг буурчээ.

1-р зэргийн гурилын дундаж үнэ 10 дугаар сард 2459 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 2.2 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 4.6 хувиар, энэ оны 9 дүгээр сараас 0.4 хувиар өссөн аж.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 10 дугаар сард 2590 төгрөг байна. Энэ нь 2024 оны 10 дугаар сараас 8.4 хувиар өсөж, харин энэ оны 9 дүгээр сараас өөрчлөлтгүй байна. Орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 6.4-10.5 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний 10 дугаар сард Булган аймагт 6.4 хувиар өссөн нь хамгийн бага, Дархан-Уул аймагт 10.5 хувиар өссөн нь хамгийн их байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж,...

img

8 цагийн дараа

ТҮЦ-нээс ялгаагүй болсон CU-г хааж монгол дэлгүүрүүдээ ажиллуулъя

Монгол даяар “CU” гэсэн ногоон самбар гэрэлтээд найман жил боллоо. Солонгосын энэ сүлжээ дэлгүүрийг “Таван богд” групп Монголд нэвтр...

img

7 цагийн дараа

Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ

Энэ сарын 17-ноос эхлэн орон нутгийн дараах чиглэлүүдийн автобусны үйлчилгээний тариф шинэчлэгдэхийг Автотээврийн Үндэсний төвөөс мэ...

img

7 цагийн дараа

Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг борлуулсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуй...

img

7 цагийн дараа

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг ша...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд