Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 11

news-img

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хотын загварыг бий болгох зорилгоор тус сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Шилдэг 24 багийн бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Хүннү хотыг байгуулахаар олон төвт хот, нийтийн тээвэрт тулгуурласан хотын хөгжил, ногоон ба саарал гэх дэд бүтцийн нэгдсэн хөрөнгө оруулалтын системийг хэрэгжүүлж байна. Авто зам, инженерийн шугам сүлжээ, бүсчлэлийн дүрэм зэрэг бүтээн байгуулалтын болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж дууссаны дараа хувийн хэвшилд төсөл сонгон шалгаруулах зарчмаар төслийн газрыг санал болгоно. Энэ бол зөвхөн барилга барих асуудал биш, бодлого, итгэл, оролцогч талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнгээр бий болох томоохон төсөл юм. Өнөөдөр бид Хүннү хотын цаасан дээр зурсан төлөвлөлтийг бодит болгох төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулсан олон улсын баг, хамт олны бүтээлтэй танилцахад бэлэн болоод байна” гэсэн юм.

Түүнчлэн олон улсын уралдаант сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулна гэдгийг онцоллоо.

Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд байрлах бөгөөд 31,503.1 га талбайг хамрах засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их, дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийг дэмжсэн тусгай чиг үүрэгтэй хот болохоор төлөвлөгдөж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах ту...

img

8 цагийн дараа

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ

“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусды...

img

7 цагийн дараа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 36 минутад  гишүүдийн  ирц 51.9 хув...

img

7 цагийн дараа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж,...

img

6 цагийн дараа

ТҮЦ-нээс ялгаагүй болсон CU-г хааж монгол дэлгүүрүүдээ ажиллуулъя

Монгол даяар “CU” гэсэн ногоон самбар гэрэлтээд найман жил боллоо. Солонгосын энэ сүлжээ дэлгүүрийг “Таван богд” групп Монголд нэвтр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд