Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

ТҮЦ-нээс ялгаагүй болсон CU-г хааж монгол дэлгүүрүүдээ ажиллуулъя

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 11 сарын 11

news-img

Монгол даяар “CU” гэсэн ногоон самбар гэрэлтээд найман жил боллоо. Солонгосын энэ сүлжээ дэлгүүрийг “Таван богд” групп Монголд нэвтрүүлсэн гэдгийг бүгд мэднэ. Анх “24 цагийн шинэлэг, соёлтой, цэвэрхэн үйлчилгээ, өргөн сонголт” гэсэн уриатайгаар гарч ирэхэд нь монголчууд баярлан хүлээж авч байв. Хамгийн гол нь дэлгүүр болгон нь “Үнэгүй ариун цэврийн өрөөтэй” гэсэн мессэж нь хүмүүст илүү таалагдсан хэрэг. Манай үйлчилгээний салбарт үгүйлэгдэж байсан нойлын асуудлаар CU хялбархан үйлчлүүлэгчдээ татаж чадав.

Хүүхэд, залуус, хөгшид гээд бүх насныхан CU-гээс салахаа болив. Гар утсаа цэнэглэнгээ тухлан сууж байгаад түргэн хоол, амттан идэж, архи пиво шимчихээд үнэгүй ариун цэврийн өрөөнд орох боломжтой гэсэн маркетингаар ТҮЦ-үүдийг түрэн гарч ирсэн нь яалт ч үгүй шинэлэг байсан л даа. Үүдээр нь оронгуут худалдагчид нь найрсгаар угтан авахаас өгсүүлээд манай үйлчилгээний салбарт бас нэг соёл нэвтрүүлж байна гээд сүрхий рекламдаж гарч ирснийг санаж байна уу. Цаашлаад CU-гийн Монгол дахь оператор компани хувьцаа гаргаж, олон нийтэд нээлттэй болохдоо “Хүмүүст хувьцаа тараана, бүх ард түмний өмч боллоо” гэж пиардаж байсан даа. Гэхдээ одоо хар даа. Тэр сайхан амлалтууд нь бодит байдал дээр хэрэгжиж байна уу. Монголд соёлын шинэ стандарт нэвтрүүлсэн мэт гарч сүйд болоод байсан CU-гийн салбаруудын өнгө зүс, үйлчилгээ гээд байгаа байдал нь өдрөөс өдөрт суларч байна. Өнөөдөр CU-ийн салбарууд ариун цэврийн өрөөнийхөө хаалган дээр “Ажиллахгүй, засвартай” гэсэн бичиг наагаад үйлчлүүлэгчдэдээ онгойлгохоо байсан. Дэргэд нь тэднийхээс ч өмнө ажиллаж байсан үйлчилгээний газрын нойл нь хэвийн ажиллаж байхад эднийх эвдрээд байдаг нь ямар ч учиртай юм. Яахав монголчууд бүдүүлэг нь үнэн л дээ.

Бие засахдаа ариун цэврийн өрөөг заваартуулдаг болохоор ажилчид нь тэр болгонд цэвэрлэхээс төвөгшөөж “Засвартай” гэсэн бичиг наагаад түгжчихдэг. Уг нь байнгын ажиллагаатай байлгах нь CU-гийн үүрэг. Тэгээд ч эд нар чинь манай ТҮЦ-үүдийг цөм цохиж гарч ирэхдээ дотроо жорлонтой гэж сүржин рекламдсан шүү дээ.

CU сүлжээ Монголд 2018 онд нэвтэрснээсээ хойш 400 гаруй салбартай болж, хүнсний жижиглэнгийн зах зээлийн гол тоглогч болсон. Сүлжээ дэлгүүр өргөжихийн хэрээр хувьцааг нь эзэмшигч ард түмний хүртэх өгөөж нэмэгдэнэ гэсэн нь худлаа байжээ. Бүх ард түмнийх байна гэж зарсан хувьцаагаа өөрсдөө татаад эхэлсэн. Энэ бол луйвар. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манайх шиг жижиг оронд IPO сонирхдог иргэдийн итгэлийг сулруулж, зах зээлийн өсөлтөд сөрөг нөлөөтэйг ажиглагчид хэлж байгаа юм. Дээрээс нь CU Монголд нэвтэрснээр дотоодын бизнесүүд хаагдсан. Эдийн засгийн гүн рүү нь шагайвал Солонгосын энэ сүлжээ дэлгүүр монголчуудын орлогыг ховх сорж, жижиг худалдаачдын амьдралыг тасалж байгаа. CU-гийн эзлэн түрэмгийлэлд хамгийн их өртдөг хэсэг бол ТҮЦ-нийхнээс гадна жижиг хүнсний дэлгүүрүүд. Өнөөдөр дотоодын нэг мухлаг хаагдахад ард нь хэдэн гэр бүл орлогогүй болж, хоолноосоо салж байна. CU хүнсний худалдааны зах зээлийг хамснаар Монголд үйлчилгээ үзүүлэх ёстой ашигтай талбайнууд нь алга болов. CU-д шахагдаж, хаалгаа бариулсан жижиг дэлгүүрүүд жирийн иргэдэд мөн ч хэрэгтэй газрууд байсан юм. Тэд ард түмний амьдралыг мэддэг, лангуун дээрх талхаа таллаад ч болтугай үйлчлүүлэгчдэдээ зээлээр өгчихдөг байв. Бараагаа зээлээр өгөөд өрийн данс хөтөлдөг болохоор орлого муутай, борог амьдралтай монголчуудад мөн ч дэмтэй байсан даа. Үнэн хэрэгтээ CU Монголын дундаж давхаргынхны бизнесийг булаасан нь зах зээлийн өрсөлдөөн биш, эдийн засгийн колоничлол юм. CU-гийн нэг салбар нээгдэхэд гадаад компанийн данс зузаарч байдаг. Нэг ёсондоо CU бүрийн ашиг Монголд биш, гадагшаа урсаж байна. Эсрэгээрээ эрсдэл нь Монголд үлддэг. Бодит байдал дээр гадаадын франчайз компанийн системд боолчлогдсон нэгж болж хувирлаа, бид.

Энэ сүлжээ Монголд ашиггүй байхаас гадна маш хортой байна. Ажлын байр булаахаас гадна бүх мөнгө гадагшаа урсаж байна. Одоо тэднээс үйл ажиллагааны дэвшил хүлээгээд ч хэрэггүй. Бүгдийг нь хаагаад Монгол дэлгүүрүүдээ ажиллуулдаг болгоё. Тэдэндээ гадны өндөр соёлтой үйлчилгээний стандарт тавихад CU-гээс илүү ажиллуулчихна.

Эрх биш монголчууд иймэрхүү үйлчилгээг хэдэн жил харсан юм чинь мэдэхгүй гэх юм байхгүй. Буцалсан усанд бэлэн гоймон дэвтээгээд идүүлчихтэйгээ байлгүй. Ядаж л монгол хуушуураа хайраад хүнд өгөөд байж чадна. Суух сандалтай, халуун ус, кофетой байхад хүмүүс тасрахгүй. CU болгоны оронд монгол дэлгүүрүүдээ оруулбал ядууралд нэрвэгдсэн тэд орлоготой болно. Хамгийн чухал нь уналтад орсон төгрөгийн ханш ч сэргэнэ. Энэ мэтчилэн эдийн засгийн агуулгаараа Монголд ашигтай. Ад үзэгдэж, хэрүүл хийж байгаа ТҮЦ-нээс 24 цагаар архи зардаг үйлчилгээгээрээ илүүрхдэг “CU” сүлжээ дэлгүүрийг хөөж явуулах хэрэгтэй.

Ер нь Монголд гадаадын сүлжээ орж ирэхээр биднийг элэг бариад франчайзын дүрэм журмаа мөрдөхөө байдаг. Үүний тод жишээ CU. Монгол дахь салбарууд нь 100 хувь мөрдөхөө байсан. Байнгын онгорхой байж, зүгээр л биднийг шулж байдаг. Тэгэхээр гадаадын франчайз дотоодын бизнесүүдийг яаж шахаж байгааг цөмөөрөө харлаа. Дотоодын жижиг, дунд бизнесийнхэн банкнаас өндөр хүүтэй зээл авч, түрээс төлж, татварын дарамт үүрдэг. Харин сүлжээ дэлгүүрүүд татварын урамшуулал, франчайзын сүлжээний дэмжлэг, импортын хөнгөлөлтөөр монополь болж байна. Ингэснээр монголчууд зөвхөн хэрэглэгчийн байр сууринд үлдэж, бүтээж, борлуулж, ашиг олох эрхээ алдаж байна. Одоо энэ асуудлыг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай. Төрийн бодлого гадаад франчайзыг биш, дотоод бизнесийг хамгаалахад чиглэх ёстойг CU-гийн бодит нүүр царай харуулж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа. -Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцэ...

img

8 цагийн дараа

ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах ту...

img

8 цагийн дараа

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ

“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусды...

img

7 цагийн дараа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 36 минутад  гишүүдийн  ирц 51.9 хув...

img

7 цагийн дараа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд