мэдээ
МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна

Админ
2025 оны 11 сарын 11

МАН-ын Их хурал энэ сарын 15-нд болно. Гол ажил нь намын даргаа сонгож, хямралд ороод байгаа төр засгийг эмхлэх юм. Уул нь бага хурлаараа намын даргаар Д.Амарбаясгаланг сонгогдсон гэж үзээд хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн. Гэвч дүүргийн шүүхэд энэ хурал луйвартай болсон гэж өргөдөл өгөөд тэр сонголтыг нь хүчингүй болгосон. Одоо намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвээрээ байгаа юм байна. Үүрүүд төлөөлөгчөө сонгон Их хуралдаа илгээх ажил ид өрнөөд одоо дууссан. Төлөөлөгчид очиж байгаад алаад өгнө өө гэсэн хүмүүс л байна. Үүрийн хурал төлөөлөгчиддөө “Хурлыг нээлттэй явуул” гэсэн үүрэг өгсөн бөгөөд тэд нь ч очоод чухам сүйдлэх юм ярьцгааж байгаа. Харин энэ намын толгойд байгаа хүмүүс хурлыг яаж явуулах вэ гэсэн уулзалт ид болж байна. Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, бас Д.Амарбаясгалангийн талынхан уулзалт хийцгээж байгаа гэж улс төр ажиглагчид хэлж байна. Үнэн эсэхийг бүү мэд. Тэд юу ярьж байгаа вэ гэвэл намын даргыг сонгоход гурван хувилбараар Их хуралд оруулах гэнэ. Нэгдүгээрт, хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь өрсөлдүүлээд гуравдагч хүн гаргах, Мөн хоёр нэр дэвшигчийг хооронд нь тохироо хийлгээд ялж байгаагаар нь Г.Занданшатарыг намын дарга болгох. Бүр болохгүй бол шууд шинэ хүн нэр дэвшүүлэх. Энэ гурвын алийг явуулах вэ гэдэг дээр тохироо яриа хэлэлцээ ид явагдаж байна. Намын даргад шинээр сонгогдох хамгийн магадтай хүнээр Н.Учрал, Ж.Энхбаяр нар яригдсан гэнэ. Намын Их хурлын төлөөлөгчид бол ямар ч хамаа байхгүй. Тэд мэдээж нам ингэж шийдсэн гэхэд л тэрүүгээр явж таараа гэж үзэж байгаа юм шиг байна. Олон жилийн туршлага ч үүнийг нотолж байгаа. Тэд ярсхийтэл гар өргөхөд л хэрэг болох төдий зүйл гэсэн шиг байна. Ер нь бол Н.Учрал нэр дэвшвэл хоёр бүлэг аль нь ч гэсэн дэмжих магадлал өндөр гэж үзэцгээж байгаа бололтой. Ж.Энхбаярыг бол туршлагатай намын хурлын төлөөлөгчид бүгд мэднэ гэдгийг ч тооцжээ.
Ө.Тулга
Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг борлуулсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуй...
8 цагийн дараа
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг ша...
7 цагийн дараа
Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мө...
7 цагийн дараа
Ялалтын баяраа тэмдэглэв
Азарбайжан улс Карабахын дайнд ялалт байгуулснаа өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрөөв. Энэхүү тулааныг олон улсын болон цэргийн шин...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


