Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 11

news-img

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,579, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал,ХӨСҮТ-д 15 хүн, хөдөө орон нутагт 11 хүн хэвтэн эмчлүүлж  байгаа аж. Харин гэрээр 6 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5104 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3162, 5-9 насны 1765 хүүхэд, 15-19 насны 1725 хүүхэд  улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг борлуулсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуй...

img

8 цагийн дараа

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг ша...

img

7 цагийн дараа

Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мө...

img

6 цагийн дараа

Ялалтын баяраа тэмдэглэв

Азарбайжан улс Карабахын дайнд ялалт байгуулснаа өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрөөв. Энэхүү тулааныг олон улсын болон цэргийн шин...

img

6 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд