Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг борлуулсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 11

news-img

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж, 2502000074 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулжээ.

Шалгалтаар “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний агуулахад хуурамч дардас бүхий, гарал үүсэл нь тодорхойгүй өндгийг жижиглэнгээр борлуулж байсан нь баримтаар тогтоогдсон байна.

Энэхүү  үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Барааг … хууран мэхлэх, төөрөгдүүлэх … замаар худалдах, … хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” байх тул Монополын эсрэг газрын улсын байцаагч 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, 157 хайрцаг өндгийг холбогдох журмын дагуу устгалд оруулжээ.

Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулж ажиллахыг анхаарууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж,...

img

7 цагийн дараа

ТҮЦ-нээс ялгаагүй болсон CU-г хааж монгол дэлгүүрүүдээ ажиллуулъя

Монгол даяар “CU” гэсэн ногоон самбар гэрэлтээд найман жил боллоо. Солонгосын энэ сүлжээ дэлгүүрийг “Таван богд” групп Монголд нэвтр...

img

7 цагийн дараа

Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ

Энэ сарын 17-ноос эхлэн орон нутгийн дараах чиглэлүүдийн автобусны үйлчилгээний тариф шинэчлэгдэхийг Автотээврийн Үндэсний төвөөс мэ...

img

7 цагийн дараа

Гарал үүсэл нь тодорхойгүй өндөг борлуулсан ААН-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуй...

img

6 цагийн дараа

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг ша...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд