мэдээ
Б.Уянга: Геологийн салбар 2026 онд 45.3 тэрбум төгрөг баталсан

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 11 сарын 15

Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа.
-Ирэх оны төсвөө баталчихлаа. Үүн дээр та юу хэлэх вэ. Хэр болсон гэж үзэж байна вэ?
-Ирэх 2026 оны төсөв энэ дөрвөн жилийн хугацаанд бүх намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал төсөв. Орлого нь зарлагаа гүйцэхгүй алдагдалтай байдлаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд УИХ нэлээд өөрчлөлт орууллаа. Хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийг тусгаж, багш, эмч нарын цалинг нэмэгдүүллээ. Миний хувьд төсвийн орлого тал дээр санаа зовж байлаа. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ хэт буурахгүй байгаасай л гэж найдаж байна даа.
-Ирэх онд уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт хэр тавигдав?
-Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон жилийн хөжлийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас геологийн судалгааны ажилд зориулан 2025 онд 20.0 тэрбум төгрөгийг тодотгон баталсан бол 2026 онд 45.3 тэрбум төгрөг баталсан.
-Өмнө жилүүдэд эхэлсэн уул уурхайн салбарын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж дуусах боломж байна уу?
-Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны нэг төслийн ажил гэхэд 3-5 жилийн хугацаанд улирлын шинж чанартай хэрэгждэг. Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж буй уул уурхайн салбараас даруй 10 жилээр түрүүлэн хийгддэг, эрдэс түүхий эдийн нөөц, баялгийг олж тогтоох, түүнийг үнэлэх ажлын суурь болдог ач холбогдолтой. 2025 онд баталсан төсвөөр геологийн зураглал, ерөнхий эрэл, геохими, агаарын геофизик, мэдээллийн нэгдсэн сан, гидрогеологи болон бусад сэдэвчилсэн судалгааны нийт 24 төслийг холбогдох яам хэрэгжүүлэн ажиллаж байна. Үр дүнд нь Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлж, геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг нарийвчлан тогтоож, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн бүтээн байгуулалтын суурь мэдээллийг бэлтгэдэг.
-Төсөвтэй зэрэгцээд танай намаас УИХ-ын дэд даргыг оруулж ирж батлууллаа. Гэвч жендерийн талаасаа маргаан дагуулаад байх шиг байна. Эмэгтэй гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын Их Хурал энэ бямба, ням гарагуудад болно. Үүний дараа хийгдэхээр хүлээгдэж буй зохион байгуулалтын ажил, томилгоонууд бий. Миний хувьд энэ тал дээр эмэгтэй гишүүдийн оролцооны түвшинг нэмэгдүүлэхийн төлөө дуу хоолойгоо өргөж ажиллана аа.
-Энэ өдрүүдэд танай намын Их хурал болно. Өнгөрсөн хугацааны олон маргаанд цэг тавьж чадах болов уу?
-Цэг тавьж чадах ёстой. Намын Их Хурлыг хоног тоолон хүлээлээ. Намын 2255 гишүүн нэг дор цуглаж амжилт, алдаа оноо гээд бүх асуудлаа ярилцацгаана. МАН-ын дараа дараагийн лидерүүд тодорно.
-Намынхаа даргаар хэнийг, ямар хүнийг сонгогдоосой гэж бодож байна вэ?
-Прогрессив, реформист хүн байвал шинээр үүсэх болон тулгамдаж буй асуудлаа төвөггүй шийдээд явах боломж бүрдэх ёстой.
-Ер нь энэ удаагийн Их хурал олон нийтийн хүсээд буй шиг ил тод, нээлттэй болж чадах болов уу?
-Хурлын гол илтгэлүүд зэргийг олон нийтэд шууд дамжуулна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хурлын талаар мэдээлэл бэлтгэж түгээх боломжийг бүрэн олгож, аль болох нээлттэй байдлаар зохион байгуулах мэдээлэлтэй байна. Хувь улстөрчид, намын хамт олон өөр өөрсдийн сошиал сувгаар мэдээллээ мөн хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Эвс...
8 цагийн дараа
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод...
6 цагийн дараа
Автомашины хулгай өнгөрсөн оны мөн үеэс 6,9 хувиар өсчээ
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг 201 бүртгэгдэж ...
6 цагийн дараа
Монгол Улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпийн наадамд оролцохоор боллоо
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын наадамд оролцох эрх авла...
6 цагийн дараа
Б.Уянга: Геологийн салбар 2026 онд 45.3 тэрбум төгрөг баталсан
Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа. -Ирэх оны төсвөө баталчихлаа. Үүн дээр та юу хэлэх вэ. Хэр болсон гэж үзэж байна вэ? -Ир...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


