мэдээ
Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Админ
2025 оны 11 сарын 16

Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд 2025.11.14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.
Дашрамд дурдахад Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна. Тухайлбал зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.
Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ
Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүл...
5 цагийн дараа
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НООС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
4 цагийн дараа
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Уг наадамд 81 орны 3200 гаруй тамир...
3 цагийн дараа
ГИХГ: Оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг шинэ системээр олгохоор боллоо
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй эсэх, оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шинэ...
2 цагийн дараа
МАН: Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын х...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



