Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 03

Валютын ханш

value

гадаад

Европын холбооны удирдагчид мэдэгдэл хийв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 03

news-img

Европын холбооны удирдагчид Украинд өрнөсөн дайнтай холбоотой асуудлууд, ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглах боломжийг ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтран хэлэлцэж, Оростой хийх аливаа тохиролцоонд Европын оролцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг тэмдэглэв. Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Европын удирдагчид болон Владимир Зеленскийтэй хийсэн яриа хэлэлцээг эерэгээр үнэлж, Украинд шударга, тогтвортой энхийн хэлэлцээр байгуулахын төлөө европчуудын нэгдмэл байр суурийг онцолж “Энхийн хэлэлцээрийн үндсэн нөхцөл нь Украины бүрэн эрхт байдлыг хадгалах, аюулгүй байдлын баталгаа олгох байх ёстой. Европын холбоо Киевт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлж, “Сонирхсон орнуудын эвсэл”-ийн түншүүдтэй нягт хамтран ажиллах болно. Бид Украины батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж байна. Учир нь энэ манай өөрсдийн аюулгүй байдлын нэг хэсэг юм” гэж онцлон тэмдэглэв. Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кая Каллас Украин дайныг хурдан дуусгахын тулд зарим зүйлд буулт хийхэд хүрч болзошгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд “Бид хэрэв энэ дайн эцэслэгдсэн ч хэдэн жилийн дараа дахин эхэлчихгүй байгаасай гэж хүсэж байгаа бол, хэрэв өргөжихөөс нь сэргийлэхийг хүсэж байгаа бол түрэмгийлэгч тал болох ОХУ-д бүх дарамтыг чиглүүлэх ёстой” гэж мэдэгдэв.

Германы канцлер Фридрих Мерц Украинд өрнөж буй дайныг зогсоох боломжит хэлэлцээрт хүрэхийн төлөө Европ нэгдмэл байх ёстойг онцлоод “Украины асуудлаар биднийг чухал өдрүүд, долоо хоногууд хүлээж байна. Бид тэдгээрт нягт хамтран оролцох болно. Бид Украины асуудлаарх байр суурийн зөрүүнөөс болж Европын эв нэгдэл ганхаж болохыг анхаарах ёстой. Франц, Их Британи, Итали зэрэг улстай хамт бид Европыг хуваах ямар ч оролдлогыг зогсоох ёстой тусгай хариуцлага хүлээж байна гэдгээ санах ёстой. Бидний стратегийн гол зорилгын нэг нь ОХУ-ын түрэмгийлэл үргэлжилж буй энэ үед Украинд бүх талаар дэмжлэг үзүүлэх явдал юм. Одоо бид Москваг эцэст нь хэлэлцээний ширээний ард суулгахын тулд бидэнд байгаа хамгийн хүчтэй хөшүүргийг ашиглахыг хүсэж байна. Бид Европын Холбооны түвшинд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглах тохиролцоонд хүрэх, түүнчлэн Украинд “тулган шаардсан энх тайваны”-г хүчээр тулгах ямар ч оролдлогыг таслан зогсоохыг зорьж байна” гэж мэдэгдсэн бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Елисей ордонд Зеленскийг хүлээн авч уулзах үеэрээ “Украинд дайн зогсоох төлөвлөгөө нь Киев болон Европын оролцоотойгоор л бүрэн хэлэлцэгдэж шийдэгдэнэ. Одоогоор газар нутгийн асуудлын талаар эцсийн хувилбар гэж байхгүй.

Үүнийг зөвхөн ерөнхийлөгч Зеленский баталж шийднэ. ОХУ-ын царцаасан хөрөнгийн асуудал, Украины аюулгүй байдлын баталгаа, Европын Холбоонд элсэх үйл явц, Европын хориг арга хэмжээ зэрэг асуудлуудыг европчуудтай хамтран хэлэлцээний ширээн дээр эцэслэн тохиролцох ёстой. Европын Холбооны царцаасан Оросын хөрөнгийг ашиглах шийдэл олно гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ хөрөнгийн ихэнх нь хадгалагдаж буй Бельгийн болгоомжлолыг ойлгож байна. Бидний зорилго бол энэ сард болох Европын Зөвлөлийн хуралдаанаас өмнө Оросын хөрөнгийг ашиглах талаар тохиролцоонд хүрэх явдал” гэж мэдэгдэв. Италийн ерөнхий сайд Жорджия Мелони Макрон, Зеленский нарын ярилцлагын үеэр АНУ ба Европын Украинд энх тайван тогтоох талаарх байр суурийг ойртуулахыг уриалаад “Би Зеленскийгийн тогтмол баримталдаг бүтээлч хандлагыг үнэлж байна. Энэ нь ОХУ-д шаардлагатай тохиролцоонд бодитоор хувь нэмэр оруулах болно гэдэгт найдаж байна” гэж хэлэв.

Ийнхүү Европын Холбооны гол удирдагчид “Энхийн гэрээ зөвхөн Украины бүрэн эрхт байдлыг бүрэн хадгалсан нөхцөлд л хүчинтэй байх болно. Оросын дарамтаар, эсвэл хүчээр тулгасан энхийн гэрээг Европ хүлээн зөвшөөрөхгүй, Киев ямар нэгэн газар нутгийн дефакто буулт хийхэд хүрч болзошгүй эрсдэлийг Европын Холбооны удирдлага ил тодоор хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдэв. Энэ нь Европын бодлогын “уламжлалт болгоомжтой байр суурь” илүү хатуу шаардлага, геополитикийн тогтвортой байдал руу шилжсэнийг батлан харуулав. Өөрөөр хэлбэл, энэ нь Европын Холбоо Энхийн хэлэлцээний явцыг өөр дээрээ төвлөрүүлж, АНУ-ын төлөвлөгөө чухал хэвээр боловч Европ өөрийн хувилбарыг боловсруулж эхэлсэн, Европын хамгийн хүчтэй стратегийн хөшүүрэг болох Оросын царцаасан хөрөнгийн ашиглалтыг тохирох магадлал нэмэгдэж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Энэ нь “Газар нутгийн ямар ч буултыг Украин хүлээн авах шаардлагагүй гэсэн улс төрийн зарчим баримталж, Европын эв нэгдэл хамгийн эмзэг цэг тул Европын Холбооны удирдагчид үүнийг нэн онцгойлон хамгаалж, Европын Холбоо-Парис–Берлин–Брюссель–Ром–Балтийн улсууд гэсэн шинэ геополитикийн нэгдмэл хүч гарч ирснийг баталж буй явдал болов.

Дэлхий АНУ, ЗХУ-ын дараа өнөөдөр АНУ, Хятад гэсэн тэнхлэг дээр оршиж ирсэн бол дээр нь Европ гэсэн улс төр, эдийн засгийн бие даасан хүч нэмэгдэж дэлхий албан ёсны гурван тэнхлэгтэй болов. Монгол Улсын хувьд энэ нь мэдээж сайн зүйл.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бараа үйлчилгээни...

img

7 цагийн дараа

Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ

Хар тамхи, мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан улсын хилээр оруулсан этгээдүүдийг илрүүлжээ Тодруулбал, иргэн С, Н, Б нарын ...

img

7 цагийн дараа

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

7 цагийн дараа

ЦУОШГ: Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орохоор байна

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн ...

img

6 цагийн дараа

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдох...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд