Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

trend

Админ

img

2025 оны 12 сарын 03

news-img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах шаардлагатай.  “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны тесвийн төсөөллийн тухай” хуульд туссаны дагуу дунд хугацаанд инфляцын тувшнийг 5 хувьд хүргэж бууруулахаар заасан.

Тодруулбал, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Атар-4” аян” зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үpдүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд зааснаар төв банк 2027 оноос инфляцын зорилтыг таван хувь болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна.

Товч мэдээ

·      “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”  олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ. Тус төв нь гамшгаас урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, тогтвортой хөгжилд хүрэх зорилготой. Үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон, олон нийтийн гамшгийн нөлөөллийг бууруулахад чиглэдэг.

·      Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал 1808 МВт, үүнээс дулааны цахилгаан станц 1464 МВт (81%), салхин цахилгаан станц 155 МВт (8.6%), нарны цахилгаан станц 155.5 МВт (8.6%), усан цахилгаан станц 26.04 МВт (1.4%)-ыг тус тус эзэлж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдрийн байдлаар нийт 35450 тонн шатахуун импортолжээ

Манай улс 2025 оны 10 дугаар сард нийт 205700 тонн шатахуун импортолсон бол 11 дүгээр сард 211.461 тонныг импортолжээ. Тэгвэл 12-дуг...

img

8 цагийн дараа

Дарвийн нурууны ард чонын гүйдэл тосон суусан нь

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний ургах нарантай зэрэгцэн Ховд аймгийн Дарви суманд ирлээ. Алтайн мөнх цаст уулсын хамгийн урт орши...

img

8 цагийн дараа

Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ

Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа. -Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байн...

img

7 цагийн дараа

Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй хол...

img

6 цагийн дараа

Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд