мэдээ
ЗГ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

Админ
2025 оны 12 сарын 03

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт даалгав.
Төслийн ерөнхий мэдээлэл болон бусад холбогдох материалыг зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд хүргүүлж, санал авна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн саналыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хүлээн авч, санхүүгийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи, менежментийн чадавх болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу төслийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Ажлын хэсэг уг төсөлд зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон хуулийн этгээдийг бүрэн хамруулах, нээлттэй ил тод зарчмыг баримтлан, сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргүүлэх, ирүүлсэн саналыг судлан, санхүүжилтийн оновчтой саналыг зөвшилцөж, боломжит нөхцөл шаардлагуудыг тодорхойлох зорилгоор сонирхогч этгээдүүдээс санал авч хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж, урьдчилсан байдлаар хэлэлцээ хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангах агентлагийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор агентлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг болгох саналыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 21 төрийн бус байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тавьсан юм.
Ерөнхий сайдын харьяанд ажиллах тохируулагч агентлагийн бүтэц, чадавхыг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймаг, дүүрэг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан нийт 63 албан хаагчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр ажиллуулна. Хуулийн хэрэгжилт сайжрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын үйл ажиллагааг тогтворжуулах, сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхэд тустай гэж үзэж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.
Уулзалтад оролцогчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулах, мөн зөвлөлийн гишүүдийг нээлтэй сонгон шалгаруулдаг байх, томилох, чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм. Журмын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн саналыг урьдчилан авч, тусгасан. Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ерөнхий сайдад танилцуулжээ.
Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоог тодорхой тусгажээ.
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон анхны амжилтын эзэн, олимп, дэлхийн хос медальтан Данзандаржаагийн Сэрээтэр
Угсраа, уран мэхт Улсын харцага Төв аймгийн Лүн сумын 5 дугаар багийн нутаг “Тойн хүр” гэдэг газар малчин ард Данзандаржаагийн ууган...
8 цагийн дараа
Татварын энэ бүх дарамтыг “үйлдвэрлэсэн” хүн нь УИХ-ын гишүүн Б.Заяабал
Ноднин жилийн УИХ-ын сонгуулийн дүнгийн дараа хэд хэдэн хүнийг овоо ажил хйих болов уу хэмээн ард түмэн харж, ярьж байсны нэг нь Б.З...
8 цагийн дараа
Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй
Энэ цаг үед нийгэмд хамгийн их нөлөө үзүүлж буй хүмүүс бол инфлүүнсерүүд. Тэдний үг үйлдэл, санал бодол нь дагагчиддаа хүчтэй нөлөө ...
8 цагийн дараа
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт ш...
8 цагийн дараа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн тө...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



