мэдээ
Чингис хаан Үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд “Санамж бичиг” байгууллаа

Админ
2025 оны 12 сарын 05

Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зүйлсийг бүртгэх, хамтран судлах, мэргэжилтэн бэлтгэх, хуулбарлан авах ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласаар байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей Гэгээн Ширээт улсын Папын нууц номын сан буюу Ватиканы Апостолын Номын сантай хамтран ажиллахаар “Санамж бичиг” (2025.12.04)-ийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд үндсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна. Үүнд:
– Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг солилцох, ялангуяа Монголын Эзэнт гүрний түүхэнд онцгой анхаарал хандуулж судалгаа хийх;
– Гар бичмэл, ном, баримт бичгийн өвийн тухай мэдлэг, мэдээллээс эхэлж туршлага судлах;
– Ном зүй, номын сангийн шинжлэх ухаан, архив, мэдээллийн технологийн систем, хөгжүүлэлт;
– Хамтарсан хурал, эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулах, хамтарсан судалгааг дэмжих;
Хоёр тал хамтран ажилласнаар тус улсын номын санд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой судалгааны материал, сурвалж бичиг, ховор архивын баримттай танилцах, судлах боломж бий болохын зэрэгцээ харилцан эрдэмтэн судлаачдыг солилцсоноор судалгааны чанарт ахиц гарах юм.
Ялангуяа Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох баримт материалд судалгаа хийх боломж бүрдэнэ.
Ватиканы Апостолын номын сан нь дэлхийн хамгийн эртний, хамгийн үнэт өвтэй номын сангуудын нэг бөгөөд мянга мянган жилийн түүх шингэсэн гар бичмэлүүд, эртний ном судрууд, архивын материал, хэвлэмэл ном, газрын зураг, болон зоос, медалууд хадгалагддаг байна. Одоогоор номын сан 1.6 сая гаруй ном, 80 мянга орчим гар бичмэлтэй эдгээр нь дэлхийн шашин, шинжлэх ухаан, урлаг, соёл, түүхийн үнэт эх сурвалж болдог байна.
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн тө...
8 цагийн дараа
Украиныг дэмжих шийдвэрийн эргэн тойронд…
Брюссельд энэ сарын 3-нд НАТО-ийн гишүүн улсууд чуулж, Украины асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав. НАТО-ийн тэргүүн Марк Рютте сэтгүүл...
7 цагийн дараа
Чингис хаан Үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд “Санамж бичиг” байгууллаа
Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зү...
7 цагийн дараа
О.Зундуйдорж: Ирэх оны нийслэлийн төсөвт торгуулиар 192 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржтой ярилцлаа. -Нийслэлийн ирэх 2026 оны төсөв өнөөдөр батлагдах гэж байна. Сөрөг хүчний төлөөлөгчийн х...
7 цагийн дараа
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй
Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын да...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



