Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 05

Валютын ханш

value

гадаад

Украиныг дэмжих шийдвэрийн эргэн тойронд…

trend

Админ

img

2025 оны 12 сарын 05

news-img

Брюссельд энэ сарын 3-нд НАТО-ийн гишүүн улсууд чуулж, Украины асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав. НАТО-ийн тэргүүн Марк Рютте сэтгүүлчдэд зориулж “Бид 2026 оноос эхлэн Украинд зориулан сард нэг тэрбум ам.доллар тогтмол гаргах шаардлагатай байна. Украины талаарх энхийн хэлэлцээ удааширч буй энэ үед НАТО-гийн хэд хэдэн улс Киевт АНУ-ын зэвсэг худалдан авахад нь зориулан дөрвөн тэрбум ам.доллар гаргахаар болов. Гишүүн орнуудын гуравны хоёр нь нийтдээ дөрвөн тэрбум ам.доллар гаргахаар тохирсон. 2026 онд Украинд шаардлагатай зэвсгийн санхүүжилт 15 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. НАТО-ийн орнууд өөрсдөө ирэх жил сард дор хаяж нэг тэрбум ам.долларын АНУ-ын зэвсэг, сум худалдан авах шаардлагатай байна. Үүнд Агаараас хамгаалах болон довтолгооны зэвсэглэлүүд багтана. Учир нь АНУ-ын энхийн хэлэлцээнд хүрэх оролдлого үр дүнд хүрэхгүй байгааг бид харж байна. Иймээс НАТО-ийн дэмжлэг нь Оростой хэлэлцэхдээ Украинд илүү хүчтэй байр суурь олгох зорилготой юм” гэж мэдээлэв. Энэхүү санхүүжилт нь 2025 оноос хэрэгжиж буй PURL(Prioritised Ukraine Requirements List) хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа бөгөөд тус худалдан авалтад Австрали, Шинэ Зеланд анх удаа нэгджээ. Үүнээс нэг тэрбум орчим ам.долларыг Украины Агаараас хамгаалах хүчинд зориулан “Pa­triot” удирдлагатай пуужин болон бусад зэвсэг авахад зарцуулах аж.

Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул “Герман энэ он дуустал АНУ-ын зэвсэг худалдан авахад нэмэлтээр 200 сая ам.доллар гаргана. Норвеги, Польш, Нидерланд, Канад мөн тус хөтөлбөрт их хэмжээний хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн. Германы хувьд өмнө нь 500 сая ам.долларын багцыг санхүүжүүлсэн бөгөөд үүн дээр нэмээд 25 сая еврог НАТО-ийн санд шилжүүлж, Украины цэргүүдийг өвлийн хувцас, эмнэлгийн хэрэгслээр хангахаар болсон” гэж мэдэгдэв. НАТО-ийн ГХЯ-дын тэргүүн нарын энэхүү уулзалтад Украины ГХЯ-ны сайд Андрей Сибига оролцсон бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тодорхойгүй шалтгаанаар ирээгүй нь хэвлэлүүдийн анхаарлыг татав.

Энэ үеэр Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Тусгай төлөөлөгч Стивен Уиткофф, Жаред Кушнер нар Москвагийн уулзалтаар Владимир Путинтэй “амжилттай” хэлэлцээ хийжээ. Путин “дайныг дуусгах” хүсэлтэй байгаа гэсэн “тодорхой сэтгэгдэл” тэдэнд төрсөн гэнэ. Украин ч АНУ-ын энхийн төлөвлөгөөг “боломжийн сайн” хэмээн хүлээн авч байна. Гэхдээ Киев энэ гэрээг өмнө нь энэ оны хоёрдугаар сард Зеленьскийг Вашингтонд айлчлах үеэр зөвшөөрөх ёстой байсан” гэж мэдэгдэв. Мөн “Associated Press” агентлаг “Уиткофф ба Кушнер нарын дараагийн уулзалт Украин улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеровын тэргүүлсэн төлөөлөгчидтэй энэ сарын 4-нд Майамид болно” гэж мэдээлэв. Украины ерөнхийлөгч Зеленьский мөн энэ хэлэлцээг үргэлжлүүлэхээр бэлтгэж буйг мэдэгдэж “Женев болон Флоридад болсон уулзалтууд “үр дүнтэй” болсон” гэж онцлов.

Ерөөс бүх дайнд эхлээд гал зогсоож, дараа нь энхийн хэлэлцээний асуудал яригдсан байдаг. Хамгийн сүүлд болж өнгөрсөн Уулын Карабахын дайн л гэхэд эхлээд гал зогсож улмаар Азербайжан, Армены энхийн гэрээний асуудал одоо ид явагдаж байна. Мөн 1945 онд гал зогссон ч Оросууд үл довтлох гэрээгээ зөрчиж, газар нутгийг нь булаан авсан учир Япон, ОХУ-ын хооронд, мөн 1953 онд гал зогссон ч газар нутгийн маргаанаас болж хоёр Солонгосын хооронд өнөөг хүртэл энхийн гэрээ хийгдээгүй байна. Иймээс Трамп, Путин хоёрын эхлээд энхийн гэрээ хийж дараа нь гал зогсооно гэдэг бол зүгээр л үлгэр буюу улс төр юм. Харин 1945 оноос АНУ-ын дохиогоор хөдөлж, худалдан авах өндөр чадвартай учир бүтээгдэхүүнийг нь борлуулдаг бүс болоод байсан Европын Холбоо тэргүүтэй бусад ардчилсан улсуудыг энэ богино хугацаанд эдийн засаг, улс төр, цэргийн бас нэг хүчирхэг хүчин болон гарч ирнэ гэдэг хэний ч санаанд ороогүй явдал байсан билээ. Тэгвэл өнөөдөр Украиныг дэмжиж буй энэ бие даасан шинэ хүчин “ОХУ-д түр зуур эзэлсэн газар нутгийг нь өгч, эхлээд гал зогсоож, дараа нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, Оросуудын дайны нөхөн төлбөр, дайны гэмт хэрэгтнүүдийн асуудлыг хэлэлцэнэ” гэж шахаж эхлэв. Өөрөөр хэлбэл, Украины Холбоотон ардчилсан улсууд дэлхий нийтийн эрх ашиг буюу үнэт зүйл болох үнэнийг хамгаалан зогсож байгаа бол Трамп хувьдаа мөнгөний шинэ урсгал гаргах, харин Путин суудлаа хадгалах гэсэн улс төр гэх хуурамч явуулга хийж байна.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн тө...

img

8 цагийн дараа

Украиныг дэмжих шийдвэрийн эргэн тойронд…

Брюссельд энэ сарын 3-нд НАТО-ийн гишүүн улсууд чуулж, Украины асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав. НАТО-ийн тэргүүн Марк Рютте сэтгүүл...

img

7 цагийн дараа

Чингис хаан Үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд “Санамж бичиг” байгууллаа

Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зү...

img

7 цагийн дараа

О.Зундуйдорж: Ирэх оны нийслэлийн төсөвт торгуулиар 192 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржтой ярилцлаа. -Нийслэлийн ирэх 2026 оны төсөв өнөөдөр батлагдах гэж байна. Сөрөг хүчний төлөөлөгчийн х...

img

7 цагийн дараа

Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын да...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд