Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 06

news-img

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.

Энэ үеэр ЭМДЕГ-ын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүндрэл, чирэгдэлгүй өгөх зорилгоор 1800-1363 тусгай дугаарыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй ажиллуулж байна.

ЭМД-тай холбоотой нийт 20 гаруй төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлдэг 1800-1363 лавлах утсанд 5 мэдээллийн ажилтан дуудлага хүлээн авч, 1 мэдээллийн ажилтан байгууллагын алба ёсны фэйсбүүк хуудсанд хариулт өгч, өдөрт 500-600 дуудлага хүлээн авдаг байна.

Жилдээ 80-120 мянга гаруй дуудлага хүлээн авч иргэдэд шимтгэл төлөлтийн мэдээлэл, хувь хэмжээ, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд мэдээллийг нь ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах болон хөнгөлөлттэй эм, гэрээт байгууллагын мэдээлэл зэрэг үйлчилгээг шуурхай, нээлттэй шийдвэрлэн ажиллажээ.

Энэ төвийн гол онцлог нь лавлах утасны 25 шугамтай учраас зэрэг 25 хүн холбогдох боломжтой. Шугам чөлөөгүй үед иргэний дуудлагыг цахим программд бүртгэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа 10-15 минутад эргэн холбогддог байна. Нэг ч иргэний дуудлагыг алдахгүй авах зорилготой бөгөөд 2023 оноос хойш нэг ч дуудлага алдалгүй ажилласан талаар танилцуулсан юм.

“Хэрэглэгчтэй харилцах төв” 1800-1363 лавлах утас нь ажлын өдрүүдэд 08:30-17:30 хооронд дуудлага хүлээн авах болон биечлэн ирсэн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг.

Мөн ажлын бус цаг, амралтын өдрүүдэд даатгуулагч-иргэд тус лавлах утасны автомат хариулагчаас ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлөлтөө шалгах, шимтгэл төлөх заавар, зөвлөгөөг авах боломжтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий га...

img

7 цагийн дараа

Даваа гарагаас 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...

img

6 цагийн дараа

Цоохор ирвэсийг хамтарч хамгаална

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Э...

img

5 цагийн дараа

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш физик, монгол хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөнө

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-д Монгол хэл бичгийн хичээлээр эхэлсэн. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын...

img

5 цагийн дараа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд