Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

гадаад

Оросын худал, хуурмаг дахин савнаасаа халив

trend

Админ

img

2025 оны 12 сарын 18

news-img

Оросын “РИА Новости” агентлаг энэ сарын 9-нд “ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов эдийн засгийг улсын төсвөөр дэмжих бодлого хязгааргүй үргэлжилж болохгүй. Мэдээж төсвийн өдөөлт чухал. Гэхдээ энэ нь хязгааргүй байж болохгүй. Тэгвэл санхүүгийн тэнцвэр алдагдана. Харин хамгийн оновчтой загвар нь алдагдалгүй хатуу төсвийн бодлого ба бага хүүтэй зээл бүхий мөнгөний зөөлөн бодлогын хослол юм. Ийм бүтэц нь эдийн засгийн бодлогод уян хатан байдал бий болгоно. Ингэж инфляци саарч, хүүгийн түвшин бага болсон үед төсвийг эдийн засгийг дэмжих нэмэлт хэрэгсэл болгон ашиглах боломжтой” гэж тайлбарласан тухай мэдээлжээ. Оросын Сангийн сайдын энэ тайлбар бол “Манай улсын эдийн засгийн боломж эцсийн цэгтээ тулж, сүйрэл рүү орсон” гэж шууд мэдэгдэж буй хэрэг юм. Харин сайд орос уламжлалын дагуу энэ сүйрлийн гол шалтгааныг дайн, Путин хоёр гэдгийг хэлэлгүй орхиж, бурууг төв банкны удирдлага руу “чихэж” байгаа хэрэг.

Учир нь үнэндээ ОХУ-ын эдийн засгийг 2024-2025 онд батлан хамгаалах салбар, төрийн зардлын огцом тэлэлт хоёр л барьж ирсэн. Харин иргэний үйлдвэрлэл, бүтээмж, технологийн шинэчлэл бодитоор буурсан. Энэ нь барууны хоригийн дарамт гүнзгийрч, ирээдүйн эрсдэл нэмэгдэж, дэвшилтэт технологийн импорт, санхүүжилт, хөрөнгө оруулалт хязгаарлагдаж, рублийн ханш тогтворгүй болж, инфляци өндөрсөж, төсвийн алдагдал өсөх болсон гэсэн үг. Энэ нь бас Оросын эдийн засаг богино хугацаанд “дайнд тулгуурлаж” байгаа боловч дунд, урт хугацааны найдвар үгүйсгэгдэж, бүтцийн доройтол гүнзгийрч сүйрэл рүү орсон гэсэн үг юм. Үүнийг эдийн засагт рецесс гэнэ.

Саяхныг хүртэл Оросын цэргүүд өдөрт 240 гаруй довтолгоон хийсний дараа 1-2 хоног завсарлаж, цэргээ эмхлэн дахин довтолж байв. Гэтэл Оросын довтолгооны хоорон дахь хугацаа уртсаж эхэлсэн нь Оросын арми хүчээ барж буйн баталгаа юм. Тухайлбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимов энэ сарын 2-нд ерөнхийлөгч Владимир Путинд “Бид Оросын армийн хяналтад байсан Купянск хотыг эзэлж дуусаад Украины Зэвсэгт хүчний 15 батальоныг энд бүрэн бүсэлсэн” гэж илтгэсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд Украины Купянск хотыг “чөлөөлсөн” хэмээн “Баруун” бүлэглэлийн командлагч, хурандаа генерал Сергей Кузовлевт баатар цол олгож “Европын улсууд АНУ-ын энхийн гэрээг хүлээн авахгүй бол тэд Купянскийн хувь заяаг давтах болно” гэж заналхийлсэн. Тэгвэл Купянск хотын хойд хэсгээс Украины цэргүүд довтолж хангамжийг нь таслан, энд үлдсэн орос цэргүүдийг бүрэн бүслэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 12-нд Купянск хотод ирж олон нийтэд хандан мэдэгдэл хийж, цэргүүдээ шагнав. Энэ явдал Оросын “Z-т блогер”-дын дунд жинхэнэ шуугиан дэгдээж, тэд “Герасимов Путинд худал мэдээлэл өгчихөөр үүнийг нь үнэн болгох гэж хэтэрхий олон орос цэрэг хий дэмий амь үрэгдэж байна” гэж уурлаж, бухимдсан бөгөөд Кремль тэр дор нь хариу арга хэмжээ авч олон “Z-т блогер”-уудаар “Зеленскийн энэ ярилцлага бол хуучин бичлэг, манай цэргүүд Купянск хотыг эзэлсэн” гэж шууд худал сурталдуулав. Кремль аргаа барж байна. Энэ бүхэн ОХУ-ын арми нь эдийн засагтайгаа рецесст орсны баталгаа юм. Оросын худал, хуурмаг дахин савнаасаа халив.

ОХУ-ын Төрийн Дум саяхан улсын төсөвт валютын гол орлого олдог нефтийн үнийг 2026 онд нэг баррель нь дунджаар 59 ам.доллар байхаар баталсан. Гэтэл өнөөдөр Оросын нэг баррель түүхий нефть 30 орчим ам.доллараар зарагдаж цаашид ч үнэ нь буурах төлөвтэй байна. Ерөөс ЗХУ Афганистанд цэрэг оруулсан 1979 оны 12 дугаар сард дэлхийд нефтийн үнэ баррель нь ойролцоогоор 30-35 ам.доллараар зарагдаж байсан. Бүр “Нефтийн хоёр дахь хямрал”-ын үед үнэ нь огцом өсч, 1980 онд бүр 39 ам.долларт хүрч байсан. Энэ нь өнөөгийн ханшаар 150 ам.доллар гэсэн үг. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлэх үед Оросын түүхий нефтийн үнэ баррель нь 100 орчим ам. доллар байсан. Энэ бүхэн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөн их мөнгөтэй болсон үед Оросууд дайн хийдэг гэсэн үг. Харин ЗХУ Афганистанд дайн эхлүүлэх үед өндөр байсан нефтийн үнэ 1986 оноос унаж эхлэн, ЗХУ задрах мөчид нефтийн үнэ 1980 оны оргил үеэс гурав дахин доогуур болсон байв. Өнөөдөр ч мөн Украины дайн эхлэх үеэс Оросын түүхий нефтийн үнэ гурав дахин унав. Гэтэл Оросын түүхий нефтийн өөрийн өртөг нь 40-45 ам.доллар. Ийнхүү Оросын ганц “саалийн үнээ” алдагдалтай ажиллаж эхлэв.

ЗХУ-д барууны улсууд харамгүй зээл өгч байсан ч энэ улс 1991 онд задарч, түүх болж үлдсэн. Харин өнөөдөр ОХУ-д ингэж зээл өгөх ганц ч улс алга. Иймээс энэ бүх баримтууд Владимир Путины хувь заяа жил, сараар бус хоногоор тоологдож эхэлсэн гэдгийг баталж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл,...

img

5 цагийн дараа

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудл...

img

4 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  417 вагон байна.  Үүнээс 359 ваго...

img

4 цагийн дараа

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

3 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд