мэдээ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ

Админ
2025 оны 12 сарын 18

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад Улсын Их Хурлын 71 гишүүн хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр товлов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу Н.Учрал дарга хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг мэдээллээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүний санаачлан боловсруулж, энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүний санаачлан боловсруулж, энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилснаа танилцуулав. Мөн энэ сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсүүдлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилжээ.
Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвээгийн Дэлгэрнаран Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвээгийн Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очирт даалгахаар тогтсон байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулах санал хураалтыг хойшлуулав. Нэгдсэн хуралдаан Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл,...
3 цагийн өмнө
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудл...
3 цагийн өмнө
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна
Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна. Үүнээс 359 ваго...
4 цагийн өмнө
Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...
4 цагийн өмнө
Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ
Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



