Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 19

Валютын ханш

value

гадаад

Европын холбооны дээд чуулган Владимир овогтнуудын хувь заяаг шийднэ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 19

news-img

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яамны өргөтгөсөн хурал дээр үг хэлж, Украины дайны талаар хэд хэдэн мэдэгдэл хийв. Тэрбээр Москва Украин дахь өөрийн гэж үздэг газар нутгийг цэргийн хүчээр эзлэхэд бэлэн хэвээр байгааг дахин онцолж “Тусгай цэргийн ажиллагааны зорилго заавал биелнэ. Бид үүнийг, мөн мөргөлдөөний уг шалтгааныг арилгахыг дипломат аргаар шийдэхийг илүүд үзэж ирсэн. Харин сөрөг тал болон тэдний гадаад ивээн тэтгэгчид бодит ярианаас татгалзвал Орос улс өөрийн түүхэн газар нутгийг цэргийн хүчээр чөлөөлнө. Европын орнуудын Оросын талаас тэдэнд аюул нүүрлэж байна гэсэн яриа бол худал, солиорол, бүр утгагүй зүйл” гэж мэдэгдэв. Гэтэл 2022 онд “Украинд довтлох гэж байна гэдэг бол худал, солиорол, бүр утгагүй зүйл” гэж мэдэгдэж байгаад дайран орсон түүний үгэнд одоо хэн итгэх билээ. Хамгийн гол нь Путин оролцсон энэ өргөтгөсөн хуралдаан дээр Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов “Манай “Баруун” бүлгийн цэргүүд стратегийн ач холбогдолтой Купянск хотыг эзэлсэн. Дайсан хотыг буцаан авах гэж оролдсон ч амжилтгүй болж байна. Одоогоор Купянскийн зүүн талд, Оскол мөрний зүүн эрэг дээр бүслэгдсэн Украины цэргийн бүлэглэлийг устгаж байна” гэж илтгэв.

Гэтэл Купянск орчимд Оросын цэргүүд бүслэлтэд орсон гэдгийг Оросын зарим “Z-т блогер”-ууд мэдээлж байгаа бөгөөд энэ үеэр Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский “Идэвхтэй сөрөг цохилтын үр дүнд бид эзлэн түрэмгийлэгчдийг Купянскаас ухрааж, хотын нутаг дэвсгэрийн бараг 90 хувийг хяналтдаа авлаа” гэж мэдэгдэв. Харин дайн судлалын мэргэжлийн байгууллагууд болох “ISW” болон “OSW” Украины тал Купянскийн хойд, баруун хэсгүүдийг эргүүлэн авсан, хэд хэдэн суурин болон захын дүүргийг эзлэн, Оскол мөрний баруун эрэг дээрх Оросын хангалтын тээвэр, нийлүүлэлтийн шугамыг тасалсны улмаас уг хотын төвд цөөн тооны Орос бүлэглэл бүслэгдсэн” гэж тайлбарлаж байна. Энэ бүхэн Оросын зарим “Z-т блогер”-уудын мэдээлж байгаа шиг генералууд нь Путинд буруу мэдээлэл өгч байгаа бус харин Путин иргэдийнхээ нийтийн сүлжээг хаасандаа эрдэж, тэднийг ийм буруу мэдээлэл өгөхийг тулгаж байгаа хэрэг юм. Тухайлбал, өмнө нь Красноярск, Буриад, Белгород, Ростов мужид л тохиолдож байсан гар утасны интернэт бүрэн тасрах явдал ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт тохиож эхлэв.

Энэ бүхэн мэдээж орос иргэдийн дунд Путинд итгэх итгэлийг сулруулна. Харин Путины хувь заяаг иргэд бус түүхэн уламжлалын дагуу Оросын элит хэсэг нь “ордны хуйвалдаан”-аар шийдэх болно. Өнөөдөр элит хэсэг “Путин Европт царцаагдсан Оросын хөрөнгөөр тусгай сан байгуулан Трампын хүргэнийг тэргүүнээр нь тавиулж, АНУ-ын Украины тусламжийг зогсоочих байх” хэмээн найдан харж байна. Гэтэл Европын улсууд Оросын царцаасан хөрөнгийн асуудлаар яаралтай хуралдаан зарлаж, энэ хуралдаанд Украины ерөнхийлөгчийг урьж оролцуулахаар болов. Германы канцлер Фридрих Мерц “Энэ сарын 18-19-нд Брюссельд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар царцаагаад байгаа Оросын хөрөнгийг Украинд зарцуулах шийдвэрийг бид заавал гаргах ёстой. Энэ нь Москвад “дайнаа үргэлжлүүлэх нь утгагүй” гэсэн маш тод дохио болно. Бельгид хадгалагдаж буй ОХУ-ын Төв банкны 185 тэрбум еврогийн хөрөнгө Украиныг дор хаяж хоёр жил цэргийн хувьд дэмжих боломжтой. Асуудал нь “дайныг сунгах бус, хурдан дуусгах” зорилготой, олон улсын эрх зүйд нийцнэ. Украины аюулгүй байдлын баталгаа бол энх тайван юм. Бид 2014 оны Минскийн гэрээний алдааг давтахгүй. Бид Украинд үзүүлэх дэмжлэгээ “хэрэгтэй хугацаанд нь” үргэлжлүүлнэ гэдгээ батлах болно” гэж мэдэгдэв.

Вашингтон Украинтай хийх энхийн хэлэлцээг Москва няцаавал үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэн эрчим хүчний салбар, нефть тээвэрлэдэг “сүүдрийн флот”, түүнтэй холбоотой зуучлагчдыг онилох хувилбаруудыг судалж байгаа бөгөөд АНУ Сангийн сайд Скотт Бессент “Путин энхийн хэлэлцээг зөвшөөрөөгүй тохиолдолд Оросын эсрэг шинэ хоригийг ирэх долоо хоногт зарлаж магадгүй. Энэ асуудлыг Европын элчин сайд нартай хэлэлцсэн, эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп гаргана” гэж мэдэгдэв. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ямар ч хориг харилцааг сайжруулахад л саад болдог” гэж мэдэгдэв. Энэ нь Европын Холбооны дээд чуулган Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд зориулах шийдвэр гаргавал АНУ ОХУ-ын эсрэг нэмэлт хориг авна гэсэн үг юм. Иймээс Европын Холбооны энэ удаагийн дээд чуулган Путины эсрэг Оросын элит хэсэг “хөдөлж эхлэх”-ийг шийдэх гэж байгаа нь тодорхой болов.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

2 цагийн дараа

ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...

img

2 цагийн дараа

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...

img

1 цагийн дараа

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...

img

38 минутын дараа

Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас  улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...

img

13 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд