мэдээ
Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ

Админ
2025 оны 12 сарын 19

Тавантолгой түлш компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор өөрийн дэргэдэх химийн шинжилгээ, туршилтын лабораторийг MNS ISO/IEC 17025:2018 стандартаар магадлан итгэмжлүүллээ. Энэ нь лабораторийн чадавх, менежментийн тогтолцоо, баримтжуулалт болон шинжилгээний чанар стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг баталгаажуулж байгаа юм.

Лаборатори итгэмжлэл авснаар өмнө нь гадаад, дотоодын хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа хийлгэдэг байсан техникийн болон элементийн шинжилгээг дотооддоо өдөр тутам хийх боломжтой болж үйлдвэрлэлийн технологийн хяналт, туршилт, сайжруулалтын ажлыг тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Ашиглалтад орсноос хойш лаборатори нь 3,000 орчим дээжид шинжилгээ хийж, хөндлөнгийн лаборатори болон итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг харьцуулан ажилласнаар бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах суурийг бүрдүүлжээ.

MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэнээр тус лаборатори нь цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дээжид чийг, үнслэг, дэгдэмхий бодис, илчлэг, бат бөх чанар, хүхрийн хэмжээ, нягт зэрэг хатуу түлшний техникийн шинжилгээг хийх, үр дүнг дотоод болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх баримт бичгийн хэмжээнд баталгаажуулах эрх зүйн үндэстэй болж байна.
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...
8 цагийн дараа
Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв
Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...
7 цагийн дараа
Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв
Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...
7 цагийн дараа
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
Сурагчид таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай. НИЙСЛЭЛ Бага анги: Арванхоёрдугаар сарын 15...
6 цагийн дараа
ЧУУЛГАН:Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малт...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



