Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Дэлхийн 6 CEO-гийн манлайллын сургамж

trend

Админ

img

2025 оны 12 сарын 23

news-img

Өнөөдөр дэлхийн хэмжээний компанийг удирдана гэдэг хэзээ хэзээнээс илүү хүнд сорилт болжээ.

Геополитикийн тодорхой бус байдал, эмзэг нийлүүлэлтийн сүлжээ, технологийн тасралтгүй өөрчлөлт, мөн урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн томоохон үйл явдлуудын дунд стратегийн чиг баримжаа тогтоож, олон мянган ажилтныг урамшуулан нэг зорилгын дор нэгтгэх нь амаргүй ажил юм. Ийм нөхцөлд манлайлал гэдэг нь зөвхөн шийдвэр гаргах чадвар бус, харин өөрийгөө болон орчноо зөв удирдах ухаан болж хувирч байна. 2025 онд дэлхийн хэмжээний зургаан компанийн гүйцэтгэх захирлуудтай хийсэн ярианаас харахад, тэд өөр өөр салбар, өөр өөр улс оронд ажилладаг ч амжилттай манлайллыг тодорхойлдог хэд хэдэн нийтлэг чанарыг онцолж байв. Тэдний ярианаас ил тод, шулуун шударга харилцаа бий болгох, ажлыг бусдад итгэлтэйгээр хуваарилж, өөрийн давтагдашгүй үнэ цэнэ нэмдэг хэсэгт төвлөрөх, мөн тогтворгүй орчинд дотоод төвөө хадгалж, тасралтгүй суралцах нь онцгой чухал болох нь тодорхой харагдсан юм. Инженерийн салбарын дэлхийн аварга компанийн гүйцэтгэх захирал Мортен Виеродын хувьд ил тод байдал, итгэлцэл нь өндөр гүйцэтгэлтэй байгууллагын үндэс гэж үздэг. Тэрээр удирдагч хүн нээлттэй байж, хариуд нь ил тод байдал, хариуцлагыг шаардах ёстой гэж итгэдэг. Мөн тэвчээргүй байдлыг сул тал бус, өнөөдөр үр дүн гаргах, сайжрах эрмэлзэл хэмээн хардаг. Гэхдээ үйлдэл дээр хурдтай, үр дүн дээр тэвчээртэй байх ёстойг онцолдог. Түүний хувьд санал шүүмжлэл нь эелдэг боловч шулуун, үнэнч байх ёстой бөгөөд ажилтнуудаа өөрийнх нь өнцгөөс асуудлыг харж, нэг шат дээшлэн сэтгэхийг уриалдаг. Ингэснээр шийдвэр илүү бодитой болж, байгууллагын дотоод итгэлцэл бэхэждэг гэж үздэг. Олон арван жил нэг компанид ажиллаж, дээд удирдлагын түвшинд хүрсэн Mars компанийн гүйцэтгэх захирал Пол Вайхраухын хувьд хамгийн том өөрчлөлт нь өөрөө бүхнийг хийдэг удирдагчаас, бусдыг удирддаг удирдагч болох явдал байжээ. Өнөөдөр тэрээр амжилтыг хувийн оролцоогоор бус, багаа хэрхэн чадавхжуулж, зөв ойлголцол, чанартай яриа хэлэлцүүлэг бий болгож байгаагаар хэмждэг. Түүний баг тогтмол хэцүү шийдвэрүүдийг урьдчилан хэлэлцэж, зан төлөв, харилцааны асуудлыг ч ил тод ярилцдаг. Гэхдээ гүйцэтгэх захирлын хувьд компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстойг онцолж, шаардлагатай үед сайн харилцаатай ч гэлээ тохирохгүй удирдагчтай салах зориг хэрэгтэйг онцолжээ. Keppel компанийн гүйцэтгэх захирал Ло Чин Хуа олон жилийн турш компанийнхаа томоохон өөрчлөлтийг удирдахдаа өөртөө хэт хатуу хандахаас зайлсхийж, үйл явцад итгэх хандлагыг баримталж иржээ. Тэрээр зарим үед өөрийгөө гаднаас нь харж, том зургаар сэтгэх нь дарамтыг даван туулахад тусалдаг гэж үздэг. Зах зээлийн богино хугацааны үнэлгээнд бус, өөрсдийн хийж буй зөв үйлдэлд төвлөрөх нь урт хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэдэг. Өдөр тутмын ажилдаа тэрээр зөвхөн өөрийн бодитоор үнэ цэнэ нэмж чадна гэж үзсэн хэсэгтээ оролцож, бусдыг итгэлтэйгээр ажлаа хийх боломж олгодог. Данийн биошинжлэх ухааны компанийн гүйцэтгэх захирал Эстер Байгет удирдагч хүний ажлыг бүх хариултыг мэдэх бус, зөв асуултыг тавьж чаддаг байхтай холбодог гэжээ. Тэрээр олон улсын байгууллагууд, бизнесийн хүрээлэлтэй идэвхтэй харилцаж, дэлхийд өрнөж буй дохио, чиг хандлагыг анзаарч, түүнийг компанийн стратегид шингээхийг өөрийн гол үүрэг гэж үздэг. Түүний ойлголтоор гүйцэтгэх захирлын ажил бол гадагш гарч, мэдэрч, холбож, харсан зүйлээ буцааж байгууллагадаа авчрах явдал юм. Геополитик, экспортын хязгаарлалт, стратегийн ашиг сонирхлын огтлолцолд орших ASML компанийн гүйцэтгэх захирал Кристоф Фукеда руу байдал, төвлөрлийг орчин үеийн манлайллын гол чанар гэж тодорхойлдог. Түүний хэлснээр удирдагч хүн макро эдийн засаг, олон улсын улс төрийг хянаж чадахгүй ч бүтээгдэхүүн, харилцаа, ирээдүйд чухал зах зээлийг хянах боломжтой. Эдгээрийг зөв удирдаж чадвал түр зуурын бэрхшээл байсан ч нөхцөл байдал эцэстээ сайжирна гэж үздэг. Мөн өөрийгөө бусдад батлах хэрэгцээнээс ангижирснаар илүү чөлөөтэй сэтгэж, бүтээлч шийдэл гаргах орон зай үүсдэг хэмээн онцолдог. Hindustan Unilever компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Рохит Жава өөрийн урт хугацааны карьерыг өнөөдрийн гүйцэтгэл, маргаашийн өөрчлөлтийг зэрэг удирдах чадвартай холбон тайлбарладаг. Тэрээр тав, арван жил тутамд өөрөөсөө “Би цааш хэрхэн өсөх вэ” гэж асууж, шаардлагатай ур чадвараа зориудаар хөгжүүлж иржээ. Үнэт зүйлс нь тогтвортой үлдсэн ч, олон улс дамнан ажилласан туршлага нь уян хатан байдал, өөрийгөө эргэцүүлэх чадварыг нь гүнзгийрүүлсэн байна. Тогтмол уншиж, дахин эргэцүүлж, өмнө нь амжилт авчирсан зүйл цаашид заавал үр дүн өгөхгүй байж болохыг ухамсарлах нь түүний хувьд тасралтгүй хөгжлийн үндэс юм. Эдгээр зургаан гүйцэтгэх захирлын туршлагаас харахад өнөөгийн манлайлал нь эрх мэдэл, хяналтаас илүүтэй итгэлцэл, төвлөрөл, өөрийгөө таних чадварт тулгуурлаж байна. Гадаад орчин хэчнээн тогтворгүй байсан ч удирдагч хүн дотоод төвөө олж, өөрийн хянаж чадах зүйлдээ төвлөрч чадвал баг, байгууллагаа тогтвортой урагшлуулах боломжтой юм.

Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.12.15-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв. Нийтлэлийн зохиогч: Jean-François Manzoni

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сар...

img

8 цагийн дараа

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд мөсөн хотхон байгуулжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтд...

img

7 цагийн дараа

Оросын худал мэдээлэл

“DW Akademie”-гийн сайт дээр энэ сарын 18-нд хэвлэгдсэн Алекс Бодины “Tracking Russian disinfor­mation in Mongolia” буюу “Монгол дах...

img

7 цагийн дараа

Э.Амартүвшин шилдэг баритон шагнал хүртлээ

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас ш...

img

7 цагийн дараа

Г.Далайцэрэн: Шатахууны асуудлаа шийдчихгүй байж юун дэд сайд нэмэх вэ

Иргэд өчигдөр бензин шатахуун, цалин, татварын асуудлаар Төрийн ордны зүүн хаалган дээр жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд