Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Г.Далайцэрэн: Шатахууны асуудлаа шийдчихгүй байж юун дэд сайд нэмэх вэ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 23

news-img

Иргэд өчигдөр бензин шатахуун, цалин, татварын асуудлаар Төрийн ордны зүүн хаалган дээр жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр иргэн Г.Далайцэрэнтэй ярилцлаа.


-Таны хувьд ямар үзэл санааны үндсэн дээр энэхүү жагсаал цуглаанд нэгдсэн бэ?

-Өнөөдөр зөвхөн өөрсдийн үзэл бодлоороо нэгдсэн залуучууд жагсаж байна. Түүнчлэн замаар явж буй ахмадууд ч нэгдэж эхэллээ. Арав болон арваннэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийг нэмнэ гэж ярьсан ч одоог хүртэл нэмээгүй. Эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалинг нэмнэ гэсэн ч бас л нэмээгүй байх жишээтэй. Бүх асуудал хүн бүрийн нүдэн дээр ил өрнөж байна шүү дээ. Эрх баригчид энэ бүгдийг бөөн асуудал болгож, сенсаци үүсгэж, баахан амлалт өгсөн ч бодит үр дүн алга. “Дайран дээр давс” гэдэг шиг сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд шатахуун хомсодлоо. Жишээ нь, би гэхэд өчигдөр колонкийн гадаа гурав, дөрвөн цаг оочерлож зогссон. Үнэхээр бухимдсан учраас өнөөдрийн жагсаал, цуглаанд нэгдэхээр ирсэн юм.

Эрх баригчдад хандаж хэлэхэд, ингэж ард иргэдээ туйлдуулмааргүй байна. Бид зүгээр л тайван амьдрахыг хүссэн. Шатахуун түгээх станцын гадаа оочерлосон гурав, дөрвөн цагаа гэр бүлдээ зарцуулмаар байна. Энэ оочерыг чинь дагаад түгжрэл үүсээд байна шүү дээ. Эсвэл бензин авч чадахгүй, машинаа түрээд явах л одоо дутуу үлдлээ. Дээр нь хөдөө орон нутгуудад шатахууны нөхцөл байдал бүр хүндэрсэн. Зарим аймагт угаасаа шатахуун алга. Өнөөдөр өглөө ч нийслэл хотод шатахуун хайсан машины цуваа тасарсангүй. Бид сүүлийн гурван сар ийм хөөрхийлөлтэй байдалтай байлаа. Ард иргэд чинь урдах ажлаа хийгээд, тайван аж төрж, амьдармаар байна.

-УИХ дахь бүлгүүдэд шаардлагаа хүргүүлчихсэн үү?

-Дөнгөж сая хүргүүллээ. Бид өвлийн хүйтэнд даарч, бээрэн байж эрх барьж буй МАН-д шаарлага хүргүүлэхийг хүсээгүй. Үнэхээр туйлдсан учраас шаардлага хүргүүлсэн. Залуучууд бид өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэхгүй бол бензингүй, цалин, тэтгэвэргүй болох нь. Дээрээс нь 16 дэд сайдын асуудал арай муухай харагдаж байна. Ийм олон асуудал байхад чинь юун 16 дэд сайд вэ. Ард иргэдийн дунд яригддаг нялх Сэнгүмийн хүүхдүүд л дэд сайдаар томилогдчихсон байсан.

Одоо улс төрд энэ 16 сайд нэмэгдээд, Монголын нийгэм, аж амьдрал сайжрах уу. Маргааш гэхэд бид шатахуун хайж явахгүй гэвэл хамаа алга. Манай төр засаг, эрх баригчид ийм анхиагүй байгаа учраас залуучуудын мөрөөдөл ерөөсөө гадагшаа явах болчихсон. Уг нь бид эх орондоо сайхан амьдармаар байдаг. Ядахдаа шатахуун хайж шөнөжин нийслэл хотоо тойрмооргүй байна. Хоногийн 24 цагийн хэдэд нь ажил хөдөлмөр эрхэлдэг билээ. Үлдсэн цөөн хэдэн цагаа гэртээ өнгөрүүлмээр байдаг. Шатахууны асуудал бол үнэндээ төсөөлшгүй байлаа. Арай ч өөрийгөө бензин хайж явна гэж бодож байсангүй.

-Шатахууны хомсдол бол Орос, Украины дайн эхлэх үед л тодорхой байсан асуудал гэж иргэд шүүмжилж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Тийм. Аль дөрвөн жилийн өмнө бодож эхлэх ёстой асуудал байсан юм. Эрх барьж буй хүмүүс нь асуудлаа олж хараад, зөв хариу арга хэмжээ авсан бол байдал арай өөр байх байлаа. Заавал дайн дажинтай байгаа Орос улсаас шатахуун авах гэж улайрч дайрах ямар хэрэг байна. Ядахдаа Хятад, Солонгос гээд өөр улсаас шатахуун авч одоогийн тасалдал, хомсдолоо зогсоомоор байна. Уг нь Монгол Улс өөрөө газрын тосны үйлдвэр барина гэж байсан биз дээ. Энэ ажлуудаа хиймээр байна. Хэдий болтол бусад улс орноос царай алдах юм бэ. Бид өөрсдөө бензин, тосоо хийдэг болох ёстой. Заавал Оросоос авах гээд байгааг нь сайн ойлгохгүй юм. Бүх зүйлээ Оросоос авах гэж тэнэглэхээ болих хэрэгтэй. Бид чинь өөрсдөө бие даасан улс орон биз дээ. Шатахууны хомсдол, тасалдлын асуудлаа шийдэхийн оронд шинэ сайд томилохыг илүү чухалчидаг ийм анхиагүй эрх баригчидтай байх гэж дээ.

-Иргэд дэд сайдын томилгооны асуудалд нэлээд бухимдалтай байна уу?

-Тийм. 30, 40 сая хүн амтай бусад улс орон чинь тав, зургаахан сайдтай байна. Гэтэл манайх яг эсрэгээрээ. Монгол Улс гуравхан сая хүн амтай хэрнээ 32 сайдтай боллоо. Манай улсад сайд илүүднэ үү гэхээс дутаагүй шүү. Эдгээр сайд нар ямар гайхамшигтай шийдвэр гаргаж, ард иргэдээ баярлуулах вэ.

Хэрвээ сайдын тоогоор улс орны асуудал шийдэгддэг бол аль дөрвөн жилийн өмнө шатахууны асуудлаа цэгцлээд, өөр гарц, шийдэл олчихсон байх байсан юм. Түүнчлэн өнөөдөр бид ингэж жагсаж зогсохгүй. Орон даяар шатахууны ямар ч хомсдол үүсэхгүй. МАН эрх барьж буй хугацаандаа 200 гаруй сайдтай байсан юм байна. Ээлж ээлжээрээ сайд хийсэн гэсэн үг. Гэтэл энэ хугацаанд ард иргэдийнхээ төлөө нэг ч гавьяатай шийдвэр гаргасангүй. Юутай ч бид шаардлагаа УИХ-д хүргүүллээ. Өнөөдөр бүхий л салбарын залуучуудын төлөөлөл цугласан байна. Цаашдаа ч бид өөрсдийн дуу хоолойг эрх баригчдад хүргэж байна. Ингэж л болохгүй, бүтэхгүй асуудлууд байгаа шүү гэдгийг сануулж байх ёстой. Үгүй бол эдгээр асуудлыг ярих, авч хэлэлцэх хүн үнэхээр алга.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ломбардууд ч эргэлтийн хөрөнгөгүй болж эхэлжээ

Шинэ он гарахад 10 хүрэхгүй хоног үлджээ. Цалингийн нэмэгдэл, эдийн засгийн өсөлт нь цаасан дээр л жирийж, дэд сайдуудаар сандал суу...

img

8 цагийн дараа

БЭХА М.ЭНХТӨР: АТГ-т баярлалаа!

Авлигатай тэмцэх газраас Олон овоот гоулд (ООГ) ХХК, түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-ийн удирдлагаас Ашигт малтмал, газрын тосны г...

img

7 цагийн дараа

ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаан ирвэл зохих 31 гишүүний 16 нь хүрэлцэн ирснээр 10 цаг...

img

7 цагийн дараа

АҮЭБЯ: Зарим ААН-үүд “Евро-5” АИ-92 борлуулж эхэлсэн учраас үнийн зөрүү үүссэн

Шатахууны үнэ, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ, АМГТГ-аас тайлбар мэдээлэл өглөө. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуул...

img

7 цагийн дараа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд