Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

гадаад

Оросын худал мэдээлэл

trend

Админ

img

2025 оны 12 сарын 23

news-img

“DW Akademie”-гийн сайт дээр энэ сарын 18-нд хэвлэгдсэн Алекс Бодины “Tracking Russian disinfor­mation in Mongolia” буюу “Монгол дахь Оросын худал мэдээллийг мөрдсөн нь” нийтлэлийг орчуулан хүргэж байна. “DW Akademie” болон “Nest Center”-ийн хамтарсан шинэ судалгаа нийгмийн сүлжээ(social listening)-ний мониторингоор дамжуулан Монгол дахь Оросын дезинформац гэгддэг худал мэдээлэл хэрхэн тархаж байгааг судлан шинжилжээ. Монгол Улс нь дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орнуудын нэг боловч байгалийн арвин баялаг, олон янзын медиа орчинтой улс юм. Эдгээр олон янзын мэдээллийн сувгууд нь асуудлыг тал бүрээс нь харах боломж олгодог ч, үүний зэрэгцээ гадаадын худал мэдээллийн үйл ажиллагаанд таатай хөрс болдог байна.

Хоёр их гүрний дунд оршдог Монголын мэдээллийн орчин онцгой сорилттой тулгарч байна. Орос, Хятадын нөлөөлөл Монголын улс төр, нийгмийн амьдралын дотоод үйл явцад тасралтгүй оролцсоор ирсэн.

“DW Akademie”-ийн түнш Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн “Nest Center” болон түүний харьяа Монголын баримт шалгах сүлжээ(Mongolian Fact Checking Network)-ний хийсэн шинэ судалгаа нь ялангуяа Оросын худал мэдээлэл Монголын олон нийтийн хэлэлцүүлэгт ямар аргаар нэвтрэн нөлөөлж байгааг задлан шинжилж, дүгнэжээ. Хүн амын нягтрал багатай ч Монгол Улс дэлхийд интернэтийн нэвтрэлт өндөртэй орнуудын нэг юм. Мөн далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй. Эдгээр нөхцөл нь Монголын мэдээллийн орчныг онцгой бөгөөд Оросын худал мэдээлэл хэрхэн ажиллаж буйг харуулах тод жишээ болсон байна. Өмнө нь хийгдсэн судалгаанууд Оросын бусад улсад ашиглаж ирсэн аргуудыг ил болгосон ч, харин энэ удаагийн судалгаа Монголын хоёр их гүрэнтэй харилцах өвөрмөц харилцаанаас шалтгаалан худал мэдээлэл илүү хурц илэрч байгааг харуулснаар онцлог болжээ. “DW Akademie”-ийн Патрик Беннин “Бүс нутагт харьцангуй “бага ач холбогдолтой” гэж үздэг орнуудад ийм өндөр түвшний худал мэдээллийн зохион байгуулалт явагдаж байгааг бид урьд нь огт харж байгаагүй. Орос улс Монголын мэдээллийн орчны бүрэн бүтэн байдлыг алдагдуулах чадвартай бөгөөд үүнийг дор хаяж 2022 оноос хойш хийж ирсэн байна” гэж онцолсон байна.

“Nest Center” Оросын худал мэдээллийн кампанит ажлыг судлахдаа Монголд хамгийн их хэрэглэгддэг, мэдээний гол эх сурвалж болсон Facebook-т анхаарлаа төвлөрүүлжээ. Оросын худал мэдээлэл зохион байгуулагчид үүнийг сайн мэддэг тул ихэнх нөөцөө уг платформд зарцуулдаг байна. Ахлах баримт шалгагч Билгүүний Шинэбаяр уг судалгааны редактороор ажилласан бөгөөд DW Akademie-д өгсөн ярилцлагадаа хойд хөршийн худал мэдээллийн гол зорилгыг тодорхойлж “Орос улс худал мэдээлэл явуулж буй гол шалтгаан нь Монголыг өөрийн нөлөөн дор байлгах, бусад ардчилсан хүчнүүдийг ойртуулахгүй байх явдал” гэж хэлсэн байна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Монгол, Францын хооронд уран олборлох төсөлд хөрөнгө оруулах шинэ гэрээ байгуулсан явдал болов. Гэрээнд гарын үсэг зурсны дараа уг хэлэлцээр болон уул уурхайн аюулын талаар худал мэдээлэл өргөнөөр тархсан. Энэ нь байгаль орчны асуудал мэт харагдавч, Шинэбаярын хэлснээр эрүүл мэндийн бодит санаа зовнилтой төдийлөн холбоогүй, харин Францтай байгуулсан гэрээтэй шууд холбоотой байв. Тэрээр “Орос улс уг хэлэлцээрийг өөрийн нөлөөллийн бүсэд заналхийлж байна гэж үзсэн” гэж тайлбарлажээ. Орос өөрөө ураны уурхайтай бөгөөд мөн Монголыг Оросын тэргүүлдэг Евразийн эдийн засгийн холбоонд элсүүлэхийг шахсаар ирсэн. Гэвч ураны асуудал бол судлаачдын илрүүлсэн Монголын ашигт малтмалтай холбоотой олон сэдвийн зөвхөн нэг нь юм. Судалгаанд хамрагдсан бусад сэдэвт Оросыг эергээр сурталчлах, Украины дайн, Израиль ХАМАС-ын дайн бүр Хятадын эсрэг ухуулга хүртэл багтсан юм байна.

Уг судалгаанд дурдсанаар, Оросын худал мэдээлэл нь ихэвчлэн аль хэдийнэ орших болсон үзэл санааг бэхжүүлэхэд чиглэдэг байна. Жишээ нь, Монголд харьцангуй хүчтэй байдаг Оросыг дэмжсэн хандлагыг улам тэлж байдаг аж. Ингэхийн тулд зарим тохиолдолд гол зорилго нь Оросын төрд сөргөөр нөлөөлөх сэдвүүдээс уншигчдын анхаарлыг сарниулах явдал байдаг байна.

Мөн энэхүү судалгаа Оросын худал мэдээлэл түгээгчдийн ашигладаг дөрвөн үндсэн аргыг нэрлэжээ. Үүнд “Хайчин гал” буюу олон сэдвээр, олон зөрүүтэй худал мэдээ тараах, “Давхар ажиллагаа” буюу монгол иргэдийн итгэдэг мэдээллийн эх сурвалжийг дуурайж, орлох, “Ачаалал нэмэх” буюу төрийн мэдээлэл шалгах үүрэг бүхий байгууллагуудад хуурамч хүсэлт олноор нь илгээх, “Орон зайг дүүргэх” буюу тодорхой бүлгийг төөрөгдүүлэх олон худал мэдээллийг нэгэн зэрэг тараах явдал юм. Эдгээр аргууд хоорондоо уялдан ажиллаж, монгол иргэдийн мэдээлэлд итгэх итгэлийг эвдэж, ялангуяа гамшиг, хямрал, сонгууль зэрэг тодорхой үед олон нийтийг төөрөгдүүлж байдаг байна. Үүний үр дүнд иргэдийн дунд хагарал үүсч, тэд аливаа асуудлыг үл ойшоох, хайхрамжгүй хандах байдал газар авдаг болжээ.

Судалгаагаар Монгол-Оросын харилцааны чухал мөчүүдэд худал мэдээлэл огцом нэмэгддэг болох нь харагдсан бөгөөд үүний хамгийн тод жишээ нь 2024 оны есдүгээр сард Путины Монголд хийсэн айлчлал байв. Оросын зорилго ихэнхдээ тодорхой боловч зарим худал мэдээллийн зорилго тодорхойгүй байна. Nest Center-ийн тэргүүн Баатарын Дуламхорол(Дууяа) Оросын худал мэдээлэл олон хэлбэртэй байдгийг онцолж, өөрөө ч Оросын худал мэдээллийн бай болсон байна. Зарим этгээд түүнийг “Барууны ашиг сонирхолд үйлчилдэг” гэж гүтгэж, түүний Филиппиний Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессатай хамт авахуулсан зургийг ашиглан “гадаадын агент” гэж гутаасан байна. Дууяагийн хувьд Оросын зарим худал мэдээлэл хариултгүй байгаа гэнэ. Тухайлбал, вакцины эсрэг худал мэдээллийг яагаад идэвхтэй тархаасан нь ойлгомжгүй хэвээр байгаа аж. Энэ нь зөвхөн Ковид-19 бус, бусад өвчинтэй тэмцэхэд ч ноцтой сөрөг нөлөө үзүүлжээ. Дууяа “Яагаад гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ хүмүүсийг вакцины эсрэг болгох нь энэхүү худал мэдээлэл тараагчдын гол зорилго байсан” гэж хэлэв. Үүний улмаас Монголын нийгмийн эрүүл мэндэд бодит хохирол учирсан. Засгийн газар умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх “HPV” вакциныг 2012 онд, дараа нь 2024 онд нэвтрүүлэхийг оролдсон ч зохион байгуулалттай мэт харагдах худал мэдээллийн кампанит ажилтай тулгарч байжээ. Дууяа “Судалгаагаар, сүүлийн 10 жилд “HPV”-тэй холбоотой 4000 нас баралт бүртгэгдсэн нь эдгээр хүмүүс вакцин хийлгэсэн бол тэдний үхлийг урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэсэн үг юм” хэмээн харамсан өгүүлжээ. Харин энэ худал мэдээллийн зорилго нь жинхэнэ вакцин-эсэргүүцэл бий болгох уу, эсвэл зүгээр л олон нийтийн анхаарлыг сарниулах амархан сэдэв ашиглаж төрд итгэхгүй болгох байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ломбардууд ч эргэлтийн хөрөнгөгүй болж эхэлжээ

Шинэ он гарахад 10 хүрэхгүй хоног үлджээ. Цалингийн нэмэгдэл, эдийн засгийн өсөлт нь цаасан дээр л жирийж, дэд сайдуудаар сандал суу...

img

8 цагийн дараа

БЭХА М.ЭНХТӨР: АТГ-т баярлалаа!

Авлигатай тэмцэх газраас Олон овоот гоулд (ООГ) ХХК, түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-ийн удирдлагаас Ашигт малтмал, газрын тосны г...

img

7 цагийн дараа

ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаан ирвэл зохих 31 гишүүний 16 нь хүрэлцэн ирснээр 10 цаг...

img

7 цагийн дараа

АҮЭБЯ: Зарим ААН-үүд “Евро-5” АИ-92 борлуулж эхэлсэн учраас үнийн зөрүү үүссэн

Шатахууны үнэ, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ, АМГТГ-аас тайлбар мэдээлэл өглөө. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуул...

img

7 цагийн дараа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд