мэдээ
Олон эх үүсвэрээс шатахуунаа авдаг болъё

Админ
2025 оны 12 сарын 23

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт хүссэн байна лээ. Хоёр хоног хэцүүхэн байдалтай байлгасанд уучлаарай гээд ямар ч байсан хэд хоногийн шатахууны нөөц ирж байгаа гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ сайдтан хоёр хоног гэдэг дээрээ андуурсан байх. Учир нь сүүлийн хэдэн сарын турш л монголчууд бензин шатахууны асуудалтай, олдоц муу байгаа. Ямар сайндаа л өдөржин, шөнөжин дугаарлаж байж балга бензин авахаар салбарынх нь хүмүүс тал банктай байж дүүргэх гэлээ, ийм өлөн энэ тэр гэж элдвээр даапаалж байв шүү дээ.
Ер нь Г.Дамдинням сайд болсноосоо хойш нэг бол ард түмнээ загнаж, нөгөө бол жаахан дэгсдүүлж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Хойд хөрштэйгөө гэрээ хийсэн, шатахууны нийлүүлэлт ёстой асуудалгүй л гээд байсан. Гэтэл зөвхөн энэ сард авах шатахууныхаа ердөө 40 хувийг л оруулж ирж чадсан гэсэн баримт явсан. Дээрээс нь Орос, Хятадын бараа бүтээгдэхүүнийг төмөр замаараа эхний ээлжинд тээвэрлэнэ гэсэн гэрээтэй болохоор манай шатахууны татан авалтад нөлөөлдөг ч гэж ярих юм билээ. Харин саяхан Шадар сайд Х.Ганхуяг “Хоёр долоо хоногийн өмнө 47 суманд түлш, шатахуун тасалдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн. Сая болсон Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаанаар шатахууны асуудлыг онцгойлон ярьж 2026 оны нэгдүгээр сараас эхлэн ОХУ-ын талаас нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон” хэмээн мэдэгдсэн.
БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ https://tsahim.dnn.mn/login -ЭЭС УНШААРАЙ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.23/ нэгдсэн хуралдаанаар 14.27 цагт 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хэрэг хянан ...
8 цагийн дараа
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлц...
7 цагийн дараа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг нутаг буцаав
Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг ...
7 цагийн дараа
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар өсөв
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1...
7 цагийн дараа
Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



