Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар өсөв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 23

news-img

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувь буюу 753.7 тэрбум төгрөгөөр өсжээ.

Үүнд боловсруулах аж үйлдвэр 9 хувь буюу 614.6 тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 33.6 хувь буюу 605.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөг болж нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 17.6 хувь буюу 371.5 тэрбум, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэлийн салбар 20.5 хувь буюу 138.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайр, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.6-66.6 хувиар нэмэгдэж, цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал 1.1-35.4 хувиар багасжээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, катодын зэс, цемент, гурил, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.9-3.4 дахин өсөж, харин малын мах, металл бэлдэц, ус, ундаа жүүс, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт,  тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-49.2 хувиар багаслаа. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 51.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувь буюу 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд уул уурхайн салбарын борлуулалт 7.4 хувиар буюу 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Гадаад зах зээлд энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 36.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 34.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.6 хувийг нүүрс, 58.5 хувийг металлын хүдэр, 2.4 хувийг газрын тос, 1.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Одонтуяа: Манай улс хар тамхи хэмээх айхтар тахлыг онцгой анхаарах цаг болсон

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай хуулийн хүрээнд тодрууллаа. -Та чуулганы танхимд Элчин са...

img

7 цагийн дараа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.23/ нэгдсэн хуралдаанаар 14.27 цагт 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хэрэг хянан ...

img

6 цагийн дараа

ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлц...

img

6 цагийн дараа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг нутаг буцаав

Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг ...

img

6 цагийн дараа

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар өсөв

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд