мэдээ
Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 25-ны өдрийн 00:00 цагт хаагдана

Админ
2025 оны 12 сарын 23

Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн данс нь Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанкинд байршина.
Дараах хэсгүүдээс бүрдэнэ.
- Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
- Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
- Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
- Төрийн сангийн төлбөр тооцооны данс.
Улсын төсвийн орлого 1.8 их наядаар тасарч, ААН-үүдийг дансыг хаах замаар татварын орлогоо бүрдүүлэх чиглэл хэрэгжиж буй. Сангийн сайд Б.Жавхлангийн өчигдрийн өгсөн мэдээллээр “Төрийн сангийн данс улайсан зүйл байхгүй. Төрийн сангийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна” хэмээсэн.
Төрийн сангийн гүйлгээ 2025.12.25-ны өдрийн 00.00 цагт орон даяар хаагдана.
Харин төсвийн орлогыг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хаахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.23/ нэгдсэн хуралдаанаар 14.27 цагт 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хэрэг хянан ...
8 цагийн дараа
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлц...
7 цагийн дараа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг нутаг буцаав
Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг ...
7 цагийн дараа
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар өсөв
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1...
6 цагийн дараа
Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



