Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа

trend

Админ

img

2025 оны 12 сарын 30

news-img

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д. Алтанцоож нар шалгарлаа.

Наймд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв. Шинэ оны эхний барилдаан нэгдүгээр сарын 10-ны 11:00 цагаас “Талх чихэр” ХК-ийн “Хэвийн боовны баяр” аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанаар эхэлнэ.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 10.53 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрд...

img

8 цагийн дараа

Манай улсад энэ онд 846,103 жуулчин иржээ

Монгол улсад 2025 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 846,103 жуулчин иржээ. Он гарснаас хойш буюу 2025 оны 12 дугаар сар хүртэл нийт...

img

7 цагийн дараа

Ачааны машинууд мөргөлджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх...

img

7 цагийн дараа

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхи...

img

6 цагийн дараа

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг ш...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд