Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

 Санта Клаусынхтай саахалт амьдарсан нь

trend

Админ

img

2025 оны 12 сарын 31

news-img

Манай охин гурав, дөрөвхөн настай байсан үе юм. Шинэ жил болж байлаа. Гацуурыг нь засаад мялаачихсан. Хүний, өөрийн “бацаан”-уудын бэлгийг тараагаад өгчихсөн. Оройдоо ширээгээ тойрч суугаад буузаа жигнээд, тортоо зүсээд, оргилуун дарсаа буудуулаад бүх зүйл ОК.

Гэтэл гэнэт байдал бишидсэн юмдаг. Яасан бэ гэвэл охин маань 31-ний өдөр гарч ороод л байх юм. Битгий байн байн хаалга онголзуулаад бай гэхээр “За” л гэж байна. Харуй бүрий болохын үед бүр хямарч байна, өнөөх чинь. “Яагаад ирсэнгүй вэ”, “Ийм ойрхон байж…”, “Замдаа хэдхэн айлаар ороод манайд л ирэх ёстой доо” гээд үглэж байна шүү. Сүүлдээ бүр уйлах нь ээ. Гайхаад асуутал “Санта Клаус ийм ойрхон байж манайд яагаад ирэхгүй байгаа юм бэ” гээд “Sky resort” цанын бааз руу хуруугаараа зааж байна. Өвлийн өвгөн ирнэ гэж хүлээгээд л өдөржингөө орж гараад байж. Яагаад ингэж бодсоныг асуутал “өвөл, зунгүй цастай байдаг, дандаа салют буудуулж баяр тэмдэглэдэг. Бас ой модтой. Ой мод байгаа юм чинь янз бүрийн амьтад бий. Өвлийн өвгөн ерөөсөө л тэнд амьдарч байгаа. Голын мөсөн дээгүүр чаргаараа гулгаад л ирэх ёстой. Машины гацалдалт (түгжрэл) огт хамаагүй дээ, уг нь” гээд л бат итгэлтэй ярьж байна аа.

Охин маань өвөл, зунгүй л газар мундсан юм шиг мансардны цонхон дээр сууж тоглох дуртай байдгийн учиг тайлагдав. Ингээд томчуудын “шуурхай”-гаар нэгэн мэргэн шийдвэр гаргаж, нүдийг нь хариулж байгаад гацууран доор нь нууцаар бэлэг орхив. Оройхон тийшээ нөгөө бэлгээ гэнэт олж үзээд бөөн баяр. “Ээж ээ, аав аа! Манайд Санта Клаус орж ирээд, яараад явчихсан байна. Биднийг эмээгийнд байхад орж ирсэн байна шүү дээ. Үүнийг хар даа” гээд л бэлгээ үзүүлж байна. Манай гэр бүлийнхэн мөнөөх Санта Клаусын бэлгийг дөрөвдүгээр анги хүртэл нь бэлдсэн юм.

Тэдгээр он жилүүдэд манай охин жинхэнэ Санта Клаусыг олж үзчих гээд, бүр уулзчих санаатай мэрийгээд байдаг сан. Даанч Санта өвөө нь “баригдаж” өгөөгүй л дээ. Хүүхдийн ертөнцийг харах цонх, гэнэн цагаан итгэл гэж эргэн тойрондоо хайр энхрийлэл дагуулж ирдэг юм билээ.

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ

2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба, нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшл...

img

8 цагийн дараа

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн,...

img

7 цагийн дараа

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2026 онд тэтгэврийн...

img

7 цагийн дараа

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эдийн засгийн с...

img

7 цагийн дараа

Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. 2025 оны төлөвлөгөөн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд