мэдээ
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

Админ
2025 оны 12 сарын 31

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.
2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 264 хувьтай биелжээ. Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг нь доройтуулсан тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна.
Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буй.
Түүнчлэн нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ онд:
- “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
- СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.

Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ
2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба, нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшл...
8 цагийн дараа
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн,...
7 цагийн дараа
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2026 онд тэтгэврийн...
7 цагийн дараа
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эдийн засгийн с...
7 цагийн дараа
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. 2025 оны төлөвлөгөөн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



