онцлох-нийтлэл
“Хүчит шонхор” захад махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурчээ

Сүхбатын Ариунжаргал
2014 оны 10 сарын 04

25
Жил бүрийн намар махны үнэ хэсэг хугацаанд буурдаг. Биднийг “Хүчит шонхор” захад очиход худалдан авагчид тийм ч их байсангүй. Харин махны нөөц их байгаа нь харагдаж байв. Эхний лангуун дээр очиход хонины ястай махны үнэ нэг кг нь 5000 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Хонины ястай мах дунджаар 5000-5100 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн ястай мах 4500-5000 төгрөгөөр зарж байсан юм.Жирийн үеийнхээс даруй 1000-2000 төгрөгөөр хямдраад байгаань энэ. Хонины гулууз мах худалдаж авч байсан Баянзүрх дүүргийн V хорооны иргэн А.Бат-Ялалт “Ашгүй мах хямдарчихсан байна. Энэ үеийг л хүлээж байгаад махаа бөөнөөр нь авчихъя гэж бодож байсан” хэмээн ярилаа. Түүний худалдаж авсан нэг гулууз мах 110 мянган төгрөг болсон юм.
“Хүчит шонхор” захад мах зарж байсан Г.Бат-Эрдэнээс махны үнэ буурсан шалтгаан, хүмүүсийн худалдан авалт хэр байгааг асуухад “Бид хонины махаа малчдаас 4500-4800 төгрөгийн хооронд авч байгаа. Ердөө 200-300 төгрөгийн л ашиг харж байна. Яг одоогоор оюутнууд цуглаад, найр хурим эхлээд малчдад мөнгө хэрэг болсон байх. Нийлүүлэлт их байна. Худалдан авагчдын хувьд өчигдөр, өнөөдөр худалдан авалт сайн байна. Гэхдээ ер нь цалин тэтгэвэр буухад л худалдан авалт илүү байдаг” гэж ярьсан юм.
Хүчит шонхор захад дайвар бүтээгдэхүүн ямар үнээр зарагдаж байгааг сонирхлоо. Элэг нэг ширхэг нь 500 төгрөг, үхрийн зүрх 3500, адууны зүрх 4500 төгрөгөөр худалдаалагдаж байв. Хүмүүсийн хамгийн их худалдаж авдаг цус олгойтой гэдэс 10000, цувдай 3000 төгрөг байсан бол адууны умс, хитай 4000-4500 төгрөг, үхрийн гүзээ нэг кг нь 3000 төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн хонины хуйхалсан толгойг 2500, гургалдайг 3000, хонины бөөрийг 1000 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм.
Жижиглэнгийн махны худалдаан дээр хонины ястай мах 5800 төгрөг, хонины цул мах 6100 төгрөг, тэмээний цул 5800 төгрөг байсан бол үхрийн цул мах 7500-8000, үхрийн ястай мах 7000 төгрөг байлаа. Мөн үхрийн гуяны мах 8500 төгрөг, тэмээний бөх 2000 төгрөг, адууны цул 5500-5800, адуу ястай мах 4800 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.
Жижиглэнгийн махнаас үхрийн цул мах авч байсан Баянгол дүүргийн ХI хорооны иргэн Д.Хорол “Мах хямдарсан байна гэж хөрш айлын хөгшнөөс дуулаад бүр зориод ирлээ. Бага ч гэсэн хямдарсан байгааг нь хараад баярлаж байна. Би эндээс хоёр, гурван кг мах аваад үлдсэн мөнгөөрөө хоолонд жийрэгтэй гэж гэдэс, зүрх, бөөр авах санаатай” гээд гурван кг мах аваад дайвар бүтээгдэхүүний хэсэг рүү явлаа. Мах үнэд орсноос хойш хоолондоо дайвар бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон гэнэ. Жижиглэнгийн мах зардаг заалны булангийн өрөөнд наймаачид махаа өвчдөг байна. Тэндээс хоёр эмэгтэй шуудай яс авч байгаа харагдав. Ямар яс авч байгааг нь асуухад “Энд өвчүүний яс нэг ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй. Өвчүүний яс хоолонд шөл гаргаад их зүгээр байдаг юм” гээд өөр зүйл дуугаралгүй 50 кг шуудайтай ясаа дамжилсаар гарч одлоо.
Хүчит шонхор захад гахайн мах 10500 төгрөг, сангёмсалийн буюу гаазан дээр шарж иддэг мах нэг кг нь 11000 төгрөг байлаа. Мөн гахайн өөх 10000 төгрөг, гахайн давсалсан өөх 8000 төгрөгөөр худалдаалж байв. Худалдагч Э.Цолмон “Гахайн махыг ер нь хүмүүс их хэрэглэдэг болчихсон шүү. Энгийн өдөр үхэр, хонины махны эрэлтийг яаж гүйцэх вэ. Гэхдээ баяр ёслолын үе болон амралтын өдрүүдээр эрэлт их байдаг” хэмээж байв. Мөн тахианы мөч 7000 төгрөг, тахианы цээж хоёр кг нь 16000 төгрөг, гуя 6000-6500 төгрөгөөр тус тус зарагдаж байлаа. Тахианы махны эрэлт сайн ч бас л баяр ёслолын өдөр их зарагддаг гэнэ. Мөн бар, ресторан, хоолны газрууд эндээс ихээр худалдан авалт хийдэг байна.
С.АРИУНЖАРГАЛ





Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна
Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түү...
4 цагийн өмнө
Наймдугаар сард зохиогдох барилдааны хуваарь
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ наймдугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг нийтэд зарлалаа. 2025 оны наймдуга...
5 цагийн өмнө
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар муу байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байн...
6 цагийн өмнө
“MAS Wrestling VII” ДАШТ-д 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна
MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний орой 21:00 ...
7 цагийн өмнө
“Улаанбаатар ММС Энержи” хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багийн эсрэг тоглоно
Энэ сарын 3-4-ний өдрүүдэд “FIBA 3×3 Edmonton” Дэлхийн их дуулга тэмцээн болж байна. Уг тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи&...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд