Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

​ОХУ-ын Урлаг, Уран зураг, Үйлдвэр урлалын академийг төгсөгчид хамтран уран бүтээлийн үзэсгэлэн толилууллаа

trend

img

2019 оны 10 сарын 14

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ОХУ-ын И.Е.Репиний нэрэмжит Урлагийн академи, В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академи, А.Л.Штиглицийн нэрэмжит Үйлдвэр урлалын академийг төгсөгчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдлээ.

Анх 1952 онд И.Е.Репиний нэрэмжит Урлагийн академид монгол зураач суралцаж төгссөнөөс хойш өнөөг хүртэл зуу гаруй уран бүтээлч, урлаг судлаачид суралцаж төгсжээ. XX зууны дунд үеэсуран зураг, зураасан зураг, уран баримал театр, киноны тайз чимэглэл, урлаг судлал зэрэг дүрслэх урлагийн төрөл бүрт Урлагийн академиудыг төгсөгчдийн бүтээл, туурвил арвин билээ. Тэд манай дүрслэх урлагт гарч ирсэн урлагийн өөрчлөлт, шинэчлэлийн чиглэлийг тавилцаж, урлагийн санг өвөрмөц дорвтитой бүтээлээрэээ хагжүүлж ирсэн. Тэдний бүтээлүүдээс гадаадын дүрслэх урлагийн нэртэй музей, галерейн сан хөмрөгт ч оржээ.

Тус академийг төгсөгчдөөс Монголын дүрслэх урлагийн түүхэнд бүтээлээрээ мөнхөрсөн зураач, уран барималч, эрдэмтэн судлаачид байгаагаас Монгол улсын ардын зураач тав, Төрийн шагналт ес, УГЗ зургаа, Монголын Урчуудын эвлэлийн шагналт 30 орчим, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор профессор нэг, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор тав, Соёл судлалын доктор нэг, дэд профессор хоёр байна. Үүнээс гадна төгсөгчдөөс Монголын урчуудын эвлэлийн үе үеийн удирдлагын бүрэлдэхүүн төдийгүй, улс төр, нийгэм соёл урлагийн нэрт зүтгэлтнүүд тодрон гарсан байдаг.

Тус үзэсгэлэнд МУ-ын ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Л.Гаваа гуайн “Кино механикч”,МУ-ын Хөдөлмөрийн баатар, ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Н.Цүлтэмийн “Талын айл”, МУ-ын ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одонгийн “Ажлын дараа”, Монголын Урчуудын Эвлэлийг шагналт Ё.Өлзийхутагийн “Талын эзэд”, Д.Энхтайвны “Талын кино”, Б.Пүрэвсүхийн “Тэмцлийн замд”, Ж.Мөнхдалайгийн “Хубилай”, “Өгөөдэй” зэрэг зургууд алдартай уран зургууд дэлгэгдлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл,...

img

2 цагийн өмнө

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудл...

img

2 цагийн өмнө

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  417 вагон байна.  Үүнээс 359 ваго...

img

3 цагийн өмнө

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

3 цагийн өмнө

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд