Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлд 197 халаалтын зуух түүхий нүүрс түлэх тусгай эрхтэй

trend

img

2020 оны 11 сарын 05

img

86

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулсан байна.

Улаанбаатарт 19 ААНБ-ын 81 халаалтын зуухны байршилд 197 халаалтын зуух түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ сарын эхний 3 өдрийн байдлаар “Ану сервис” ХХК, “Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Хоёулаа хүү” ХХК, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Монгол эко” мах ХХК, “Промон трейд” ХХК, “Ихэр шарангад” ХХК, “Элбэгдулаан” ХХК, “Биокомбинат” УТҮГ, “Зэвсэгт хүчний 326 дугаар анги” зэрэг 10 аж ахуйн нэгжийн 57 объектын 127 халаалтын зуухыг хамруулан шалгаад байна. Шалгалтын үеэр түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нүүрсний нөөцлөлт, үнс, нүүрсний агуулах савны битүүмжлэл, камержуулалт хийгдсэн эсэх, агаар хамгаалах тоног төхөөрөмжийг ашиглах журмыг хэрэгжилтийг шалгах юм. Эдгээр 10 аж ахуй нэгжийн 57 объектод түүхий нүүрсний нөөц 4814тн, хоногт хэрэглэж байгаа нүүрсний хэмжээ 147 тн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тундас нэмэгдүүлжээ

Үүл буудаж цаг агаарт зориудаар нөлөөлөн хур тундас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Өвөрха...

img

8 цагийн дараа

Гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд а...

img

7 цагийн дараа

Энэ сарын 19-31-ны хооронд БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна

Виз авч гарчхаад БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна. Тодруулбал, 2025.05.19-нөөс 2025.05.31-ны...

img

6 цагийн дараа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Оно...

img

6 цагийн дараа

Экспорт өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурчээ

Он гарсаар эхний дөрвөн сард манай улсын экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буюу 14...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд