Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурчээ

trend

Админ

img

2025 оны 5 сарын 17

img

21

news-img

Он гарсаар эхний дөрвөн сард манай улсын экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буюу 14.1 хувиар буурсан байна.

Монгол Улс энэ оны эхний дөрөвдүгээр сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.2 тэрбум ам. доллар, импорт 3.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 683 .2 сая ам. долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 562.0 сая ам.доллар, экспорт 695.0 сая ам.доллар, тэнцэл 827. 9 сая ам.доллароор тус тус буурсан байна. Харин импорт 132 .9 сая ам. доллароор өсжээ.

Экспортын орлого буурахад нүүрсний экспорт гол жин дарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал, нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал, амьтны самнасан үс, хялгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 501. 8 сая ам.доллар, жоншны хүдэр ,баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор өссөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 132.9 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 109.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.4 сая ам. доллар, гар утас 15.9 сая ам.доллар, согтууруулах ундаа 9.9 сая ам.доллар, тунгаар савлагдсан эм 6.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа

Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захи...

img

8 цагийн дараа

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ то...

img

8 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

7 цагийн дараа

Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна

Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг “Гачууртын овоо” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрий...

img

6 цагийн дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулж байна

Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна. Уг өргөтгөсөн худалдаагаар хонины...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд