мэдээ
Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй

2016 оны 8 сарын 23

29
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, данс улайсан зэрэг нөхцөл байдлаас хамаараад Засгийн газар төсөвт тодотгол хийж дараах зардлуудыг хэмнэхээр болжээ. Үүнд:
- Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгнө
Хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгохоор болжээ. Энэ нийт хүүхдүүдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгоно гэсэн үг юм.
2. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна
2016 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6.175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба нийт 746.1 сая 25 төгрөг зарцуулжээ.
3. Оюутны 70 мянгыг зогсооно
Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ.
Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна.
4. Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө
Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох.
5. 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй
Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.
6. Малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулна
Малчдыг тэтгэврийн орлогын баталгаагаар хангах үүднээс тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Хэрэв энэ заалт батлагдвал 2018 оноос хэрэгжиж эхлэх юм.
7. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингын дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.
8. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна
Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг. Тиймээс өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгажээ.
О.ӨНӨР





“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажил...
8 цагийн дараа
ОБЕГ: Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газ...
8 цагийн дараа
“Хүслийн хад” цогцолбор зургадугаар сард ашиглалтад орно
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зу...
7 цагийн дараа
Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан...
7 цагийн дараа
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд