мэдээ
МАН-ын амлалт ба биелэлт

2016 оны 9 сарын 02

59
МАН-ын амлалтуудыг ард түмэн эргэн санаж эхэллээ. Яагаад гэвэл төсвийн тодотголын хууль хэлэлцэж байгаа энэ үед иргэдийнхээ халаас руу хэт халдсан байдлыг Ардчилсан намын гишүүд эрс шүүмжилжснээр энэ асуудал ард иргэдийн дунд газар авч эхэлсэн юм. Гэвч МАН иргэдийнхээ бүсийг чангалах байр суурин дээр хэвээр байсаар байна. Ингээд МАН-ын сонгуулийн амлалт ба биелэлтийг харьцуулан харуулъя.
МАН АМЛАЛТ ХҮҮХЭД: Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно. ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ: Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно. Өндөр хөгжилтэй улсуудын их дээд сургуулиудад баклавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ. АХМАД: Ахмадуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. ТАТВАР: Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй. ТӨСӨВ: Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлж, алдагдлыг бууруулна. ГЭР БҮЛ: Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ. ЗЭЭЛИЙН ХҮҮ: Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. АЖ, АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ: Бизнес дэх төрийн дарамт шахалтыг багасгаж, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. |
БИЕЛЭЛТ Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Хэрвээ улс мөнгөтэй болбол үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэж буй. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулсан. Оюутны тэтгэмж 70 мянган төгрөгийг зогсооно. Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсооно. УИХ-аас өнгөрсөн онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцалж, гэр бүлийн хүн нь нас барахад тэтгэврийг нь авдаг тогтолцоог болиулна. Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмнэ. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсан. Үүнийг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгнө. Төсвийн тодотголоос хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэг найман төрлийн татвар нэмэгдэнэ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна. Төсвийн зардлыг танасан өндөр албан тушаалтнуудын цалин, хангамжийг бууруулахаас татгалзсан. Төсвийг ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэх алдагдалтай батлахаар хэлэлцэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан. Өрхийн орлого жилийн өмнөхөөс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурсан. Монгол банк чиглүүлэгч хүү болох мөнгөний бодлогын хүүгээ огцом өсгөж 15 хувь болгосон нь бусад зээлийн хүүг өсгөх суурь нөхцлийг бүрдүүлсэн. Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь аж, ахуй нэгжүүд банкуудаас зээл татах, цаашлаад бонд, хувьцаа босгож санхүүжилт олох боломжийг хаасан шийдвэр болсон. |





“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажил...
8 цагийн дараа
ОБЕГ: Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газ...
8 цагийн дараа
“Хүслийн хад” цогцолбор зургадугаар сард ашиглалтад орно
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зу...
7 цагийн дараа
Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан...
7 цагийн дараа
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд