мэдээ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

2016 оны 11 сарын 30

93
Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж. Улсын хэмжээнд 70 шахам мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба энэ нь нийт хүн амын 2.8 хувийг эзэлж байгаа дүн мэдээ байдаг.
Дорнод аймгийн тухайд 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр
2016 оны 12 дүгээр сар 01
10.00-10.10 Нээлт /Хөгжимт драмын театр/
10.10-10.30 Мэндчилгээ /Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн /
10.30-10.40 Ая дууны мэндчилгээ
10.40-11.00 Дорнод аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-ийн тухай / Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал/
11.00-11.20 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт “ /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл/
11.20-11.40 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалт” / Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан/
11.40-12.00 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжил оролцоог дэмжих зорилтын хэрэгжилт, үр дүн / Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа /
12.00-12.20 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй сэргээн засах төрөлжсөн үйлчилгээ” / Аймгийн БОЭТөвийн дарга Д.Должин /
12.20-12.40 “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилт / Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн /12.40-13.00 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, нийгмийн асуудал, эрх зүйн орчин” / Боловсрол, соёл, урлагийн газрын дарга О.Байгалмаа /
13.00-14.00 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Төрийн Бус Байгууллагуудын тайлан, мэдээлэл
14.00-15.00 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн тоглолт
12.00-15.00 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг болон ахуйн үйчилгээг үзүүлнэ.
2016 оны 12 дугаар сар 02
13.00-16.00 БОЭТөвд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлнэ.





Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
8 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
7 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
6 цагийн дараа
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
5 цагийн дараа
2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдри...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд