Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хувь хүний ертөнц рүү өнгийсөн “Нотолгоо”

trend

Б. Уранчимэг

img

2018 оны 6 сарын 03

img

45

Швейцарийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч Агота Кристоф 1935 онд Унгарт төржээ. Гэвч 1956 онд Унгарт гарсан улс төрийн үймээний үеэр нөхөр, дөрвөн сартай нялх охины хамт эх орноосоо дүрвэн гарч Швейцарийн Ньюшатель хэмээх франц хэлт хотод ирж суурьшсан байна. Түүний “Том дэвтэр” , “Нотолгоо” , “Гурав дахь худал хэлэлт” гэсэн гурамсан роман нь түүнийг франц хэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа таниулж чаджээ. Иймээс түүний “Нотолгоо” хэмээх номыг уншсан юм. Нэгдүгээр дэвтэр болох “Том дэвтэр” ном тодорхой гарчигуудад хуваагдаж байсан бол “Нотолгоо”-г зүгээр л нэг хоёр… гээд дугаарлаад явчихаж. Бас хүмүүс нэр устай болчихсон байна. “Нотолгоо” Лукасын аавынх нь цогцсыг олсон цэргүүд гэрт нь ирж буйгаар эхэлнэ. “Юу ч мэдэхгүй, хараагүй, сонсоогүй. Би мэдрэл муутай” гэсэн нь түүний баригдахгүй гэсэн жүжиглэлт болов уу. Зохиолын гол баатар болох Клаус, Лукас гээд ижилхэн үсгүүд орсон, тонгорсон нэртэй хоёр ихэр хүү яг үнэндээ оршдоггүй мэт. Ганцаардахаас айсан, ганцаардлыг тэвчишгүй тэр нэг хүү өөрөө өөртөө төсөөллийн ихрийг үүсгэсэн ч юм уу. Зохиолч эмэгтэй дэлхийн хоёрдугаар дайны цаг үед өөрөө яг зэрэгцэн амьдарч байсан юм билээ. Гэхдээ зохиолоо зүүд юм шиг бичсэн нь анхаарал татна. Аль нь бодит, аль нь төсөөлөл болохыг бүрэн мэдрэхэд тун бэрх. Хаанаас үнэн эхэлж, хаана худал дуусч байгааг ч хэлж мэдэх аргагүй. Нэг өгүүлбэрт үнэн гэж бодож явсан зүйл өөр нэг өгүүлбэрт няцаагдана. Бичих хүүрнэх хэлбэр нь шулуун, товч тодорхой хэрнээ их ээдрээтэй, зальжин юм. Мөн дайны үеийн тэр ёс бус аймшигт үхлүүд, хань ижлээ алдаж, уй гунигт живсэн өнчин зүрхнүүд, төсөөлөхөд ч бэрх ээдрээт эр эмийн харилцаанууд, ижил хүйстнүүд, тэмцэж ядан байгаа уран бүтээлчид гэхчилэн дайны үр дагаварт юу болж байсныг маш товчхоноор шулуухан өгүүлжээ. Нэгдүгээр дэвтрээс илүү хувь хүний ертөнц рүү өнгийж, өнөөх л өнө мөнхөд оршсоор байдаг хайрын ай савыг тэмтэрсэн аж. Тухайлбал, Клаус хил давснаар эмээгийн байшинд үлдсэн Лукасын амьдрал үргэлжилнэ. Дайн түүнээс бүхнийг авч оджээ. Тэр хайртай хүмүүсээ алдаж, орь ганцаар уй гунигтай амьдарна. Эцэгтэйгээ ёс бус харьцаатай байсан Ясмин бүсгүйг санаандгүй байдлаар гэртээ амьдруулдаг. Сэтгэл зүрхнийх нь хоосон орон зайг түүний хөгжлийн бэрхшээлтэй хүү Матияас нөхөж байгааг бэлхнээ харж болно. Хүн хүнээрээ, хүн хайраар дутдаг гэдгийг олон үггүй илэрхийлжээ. Хэвийн бус гурван хүн ийнхүү нэг гэрт амьдарна. Харин нэг л өдөр Ясмин тэднийг орхин одно. Дахиад л Матияасын оршихуйн асуудал хөндөгдлөө. Хайраар дутаж өссөн хүний сэтгэл зүй үргэлж “хэзээ хаягдах бол” гэж түгшиж явдаг. Бяцхан Матияас яг л ийм байдалд орно. Тэгээд л тэр амиа хорлохыг илүүд үздэг. Ингэвэл мэдээж хэнд ч хаягдахгүй. Лукасын хөндий зүрхийг нь дүүргэж байсан Матияас ч тэр, Клара ч тэр бүгд үгүй боллоо. Лукас эхийн хайраар дутаж өссөн болохоор өөрөөс хавь эгчмэд Клараг сонгосон биз. Тэд бүгд алга болсноор Лукасын оршихуй дахиад л хөндөгдөв. Ийнхүү хоёрдугаар дэвтрийн төгсгөл ёстой цочир сонин. Эцсийн эцэст Клаус, Лукас гэх хоёр ихэр байсан юм уу, эсвэл ганц Клаус Лукас гэдэг ганц хүн байсан уу. Үүний нэгдүгээр дэвтэр болох “Том дэвтэр” дээр бичиж үлдээсэн зүйлс тэдний үнэн түүх юм уу. Эсвэл… гээд гайхаш барсан олон асуулттай үлдээсэн “Нотолгоо” байлаа. Хариултыг “Гурав дахь худал” номноос авах болов уу. Энэ мэтчилэн уншигчдын сонирхлыг илт татахуйц гурамсан романаараа зохиолч алдаршжээ.


img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэд...

img

5 цагийн дараа

Вакциныг эсэргүүцдэг хүмүүс өвдөхдөө хаана ханддаг вэ?

Зуны дэлгэр цаг ирж, гэр бүлээрээ аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж байна. Харин бага насны хүүхдүүд улаанбурханд өртөх эрсдэлтэй х...

img

5 цагийн дараа

Монголчууд хонзогнуур хүмүүс биш

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ээлжит титэм үгээ тэрэлжээ. Түүнийг ар...

img

5 цагийн дараа

Зургаа дахь удаагийн сарлагийн наадам Хөвсгөл аймагт болно

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт “Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” арга хэмжээ долоодугаар сарын 21-22-ны өдрүүдэд болн...

img

5 цагийн дараа

“Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч байсан 33 хүүхдийг тусгаарлан эмчилж байна

“Найрамдлын Эрдэнэс” зусланд гарсан нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр зогсоогоод байсан. Шуурхай комиссын хур...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд