мэдээ
МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагслаа

2018 оны 8 сарын 24

1
-САЙДЫНХАА ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАДАГГҮЙ УЛСЫН СУРГУУЛЬ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ-
МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрныхаа гадна талбайд сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн, жагсаал зохион байгууллаа. Жагсаал өдрийн 13:00 цагаас эхэлсэн бөгөөд 300 орчим оюутан оролцсон гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн асуудлаар МУИС-ийн Оюутны холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Ариунзаяагаас тодруулга авлаа.
-Оюутнууд сургуульдаа сургалтын төлбөрийн асуудлаар яг ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Бид өнгөрөгч тавдугаар сарын сүүлээс эхлээд, дүнгийн наймааны асуудлаар олон нийтэд хандаж эхэлсэн. Зургадугаар сард МУИС-ийн ТУЗ-ийн хуралдаан болж, Азийн топ 100 сургуульд багтах зорилгын хүрээнд төлбөр нэмэх шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ 12.5 хувиар нэмэгдүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр 19.9-28 хувь нэмэгдчихээд байна. Үүнийг л бууруулж өгөхийг бид сургуулиасаа шаардаж байгаа.
-Сайдын өгсөн зөвлөмжөөр зөвшилцлийн хүрээнд 10 хувь хүртэл нэмж болно гэсэн байгаа?
-Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 8 хувьтай байна. Өнгөрсөн зургадугаар сард 6.3 хувь байсан. Уг нь төлбөрийг нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого барих ёстой. Сайдын зөвлөмж нь зөвшилцөлд хүрсэн тохиолдолд 10 хүртэлх хувиар нэмж болно гэсэн байгаа. Гэтэл МУИС үүнээс 2-3 дахин их нэмэх шийдвэрийг гаргасан. Сайдынхаа зөвлөмжийг дагадаггүй улсын сургууль гэж байдаг юм уу.
-Та бүхний асуудлыг сургуулийн захиргаа хүлээж авч, уулзсан уу?
-Бид энэ тогтсон төлбөрийн хэмжээг бууруулах хүсэлтэй байна. Нэгдүгээр ангиас төгсөх анги хүртлэх бүх оюутнуудын төлбөр сургуулийн хэмжээнд нэмэгдсэн. Тухайлбал, би төгсөх ангийн оюутан. Өмнөх жилийнхээс нэг кредит 21 мянган төгрөгөөр нэмэгдчихээд байна. Одоохондоо сургуулийн зүгээс бидэнд ямар ч хариу өгөөгүй. Бид салбар яам, ШӨХТГ-д хүртэл гомдол хүсэлтээ гаргасан. Өмнө нь сургуулийн удирдлагуудтай уулзсан хэдий ч бидэнд бодитой хариулт өгөөгүй.





Нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байгаа тул онцгойлон сэрэмжлүүлж байна
Зургадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. Ху...
8 цагийн дараа
BTS хамтлагийн гишүүн SUGA аутизмтай хүүхдүүдэд зориулж 13 тэрбум төгрөг хандивлажээ
BTS хамтлагийн гишүүн SUGA Severance эмнэлэгтэй хамтран “Min Yoongi” эмчилгээний төвийг байгуулжээ. Тус төвд 5 тэрбум в...
7 цагийн дараа
ЭШ-2025: 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлжээ
Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад ...
7 цагийн дараа
ОХУ-ын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган ба АНУ-ын гүний бөмбөг
ОХУ-ыг Украинд довтлохоос өмнө дэлхийн том улстөрчид, хөрөнгө оруулагчид цуглардаг байсан Санкт-Петербургийн олон улсын эдийн засгий...
6 цагийн дараа
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/ ээлжит хуралдаанаар бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо. У...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд