мэдээ
burtgel.mn сайтаар иргэний үнэмлэхээ захиалах боломжтой боллоо

2019 оны 3 сарын 21

20
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.
ҮЗУБЕГ-ын дарга Б.Баасандорж “УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.
Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой болж байгаа. Иргэний үнэмлэхээ захиаллаа, төлбөр тооцоогоо хийлээ. Ингээд үнэмлэхийг өөрөө эсвэл түүний гэр бүлийн гишүүн авах боломжтой.
Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан. Үүнээс 40 хувь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авсан байгаа юм. Эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байна.
Гэхдээ анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй.Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй.Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.
Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.
Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээллийг агуулдаг,
- Иргэний байнгын оршин суугаа хаяг
- Төрсөн газрын мэдээлэл
- Хурууны хээ
- Цахим гарын үсэг
- Иргэний үнэмлэхийн дугаар
Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа.
Регистерийн дугаарыг л хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой.Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байна” гэлээ.





Хан Хэнтий тусгай хамгаалалттай бүсэд гарсан түймэр хүрээгээ тэлж, Минжийн хангай орчим шатаж байна
Хэнтий нуруу руу бүхэлд нь түймэр тархаж, Минжийн хангай орчим шатаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт , Хан Хэнтий тусгай ха...
8 цагийн дараа
Архангай аймагт ноолуур 140.000 төгрөг байна
Ноолуурын үнэ ханшийн талаарх/2025.05.05/ мэдээллийг хүргэж байна. Орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханш болон худалдан авч ...
7 цагийн дараа
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үз...
7 цагийн дараа
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэ...
6 цагийн дараа
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд