Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

trend

Админ

img

2025 оны 5 сарын 06

img

21

news-img

Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.05/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, М.Бадамсүрэн, Ж.Батжаргал болон Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-уудын холбогдох албан тушаалтнууд, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ ажлын хэсгийн үйл ажиллагааны явц, орон нутагт ажилласан талаар болон өнөөдрийн хэлэлцүүлгийн хөтөлбөр, дарааллын талаар танилцууллаа.

Үүний дараа Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр холбогдох хуулийн судалгаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагаа болон олгож буй зээлийн талаар танилцуулав.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, бизнес инкубацийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжих стратеги боловсруулах, орон нутагт ахуйн үйлчилгээний төв, сумдад ахуйн үйлчилгээний цэгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлэг санал асуулгаар үргэлжилсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллөөс тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, сангуудыг хөрөнгөжүүлэх, дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт хүртээмжгүй байгааг онцлон хэлэв. Түүнчлэн экспортын бодлого, төлөвлөгөө гаргаж, төрөөс санхүү болон бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Томоохон төслүүдийн хүртээмжийн асуудлаас гадна эргэлтийн хөрөнгө бага байгааг хэлж байна.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийн төгсгөлд “Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг тусгах шаардлага бий. Цаашид худалдан авалт болон татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулна. Экспорт болон дотоодын худалдан авалтыг хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүхий л талаас нь бодолцож эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж, холбогдох судалгааг хийж байна” гэлээ. Ингээд оролцогчдод талархал илэрхийлж, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой саналуудаа ажлын хэсэгт ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд зургадугаар сарын 1-нээс Улаанбаатарын дугаар олгохгүй

Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн мэдээлснээр Үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон машинд 6 дугаар сарын 1-нээс Улаанб...

img

8 цагийн дараа

Мах, сүү, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц илэрчээ

Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв,  Хүнсни...

img

7 цагийн дараа

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэл...

img

7 цагийн дараа

Г.Лувсанжамц: Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “14 болго...

img

6 цагийн дараа

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд