мэдээ
Мах, сүү, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц илэрчээ

Админ
2025 оны 5 сарын 06

28

Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын зургаан зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийжээ.
Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа жимс, хүнсний ногоо,хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авсан байна.
Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч, түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн.
Хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй. Нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй, хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.
Үндэсний итгэмжлэлийн төв зах, худалдааны төвд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хянасан байна.
Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, ач холбогдол өгч ажиллах ёстой салбар. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж, шалгаад, зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж, чанар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон.
Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг энэ сарын 31 хүртэл Нийслэл, аймаг орон нутаг, гаалийн лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх аж.





Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Ул...
8 цагийн дараа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна. Энэ жи...
7 цагийн дараа
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Венецийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ху...
7 цагийн дараа
АТГ: Хууль зөрчсөн 5 аймгийн 6 сумын Засаг даргад хариуцлага тооцуулав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 4 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ...
6 цагийн дараа
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд