мэдээ
АТГ: Хууль зөрчсөн 5 аймгийн 6 сумын Засаг даргад хариуцлага тооцуулав

Админ
2025 оны 5 сарын 06

34

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 4 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 340 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Хяналт шалгалтаар шаардлага хангаагүй иргэнийг нийтийн албанд томилох, хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх зэргээр хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих байдал түгээмэл гарч байгаа төдийгүй ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байна.
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан нийт 38 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Увс аймгийн Түргэн сум, Дорнод аймгийн Буянтүмэн сум, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Уулбаян сум, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Ховд аймгийн Засаг дарга нар нь нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр албан тушаалд шууд томилсон зөрчил гаргасан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу хариуцлага тооцуулжээ.
Түүнчлэн зөрчил гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, дотоод хяналтыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан бичиг хүргүүлээд бай





Амьтан асрамжлах байранд 98 нохой, 33 муур байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах га...
4 цагийн дараа
Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Ул...
3 цагийн дараа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна. Энэ жи...
3 цагийн дараа
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Венецийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ху...
2 цагийн дараа
АТГ: Хууль зөрчсөн 5 аймгийн 6 сумын Засаг даргад хариуцлага тооцуулав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 4 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд