Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Г.Лувсанжамц: Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой

trend

Админ

img

2025 оны 5 сарын 06

img

27

news-img

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “14 болгож хуваах хил зааг нь тогтоогүй байна. Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурал шийднэ. Одоогоор өргөн барьсан зүйл байхгүй байна. Хэд хуваах нь гол биш. Сургууль, цэцэрлэг,  эмнэлэг нь 20 минутын дотор байж байдаг. 20 минутын хот үзэл баримтлалыг барьж ажиллахад гол анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа. Цаашдаа ч энэ байр суурин дээрээ байна.

Дэд бүтэц бэлэн болсны дараа хууль хэрэгжинэ гэдэг бол хот байгуулалтын салбарын хувьд өрөөсгөл ойлголт. Аль алиныг нь зэрэг хэрэгжүүлээд явах ёстой. Хариуцсан хариуцсан ажлаа хийгээд явах юм бол аль аль талдаа зэрэг явуулах боломжтой гэж үзэж байна.

Үндсэн хуулиа дагаад явна, ямар нэгэн үндсэн хуультай зөрчилдсөн зүйл бол байхгүй. Улаанбаатар хотын хувьд дүүрэг нь хотын статустай болох эсэх, орон нутгийн хувьд аймгийн төвүүд өөрсдөө хот болох ёстой. Яагаад гэвэл аймгийн төв дээр очих үед сумын засаг дарга, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бас байж байдаг. Зэрэг зэрэг нэг газар хэн нь ямар ажил хариуцаад байгаа нь тодорхойгүй байдаг. Тиймээс бүх ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлсийг тодорхой болгоод, хот суурин газрын төрийн үйлчилгээг оновчтой хүргэе гэсэн зорилттой байна.

Төсвийн хувьд эсрэгээрээ урсгал зардал багасахаар төлөвлөж байгаа. Нийслэлийн хэмжээнд ярихад 200 гаруй хороо байгаа, хороон дээр үзүүлдэг үйлчилгээний 87 хувь нь цахим үйлчилгээ буюу И-Монголиа руу шилжчихээд байгаа. Ийм ч учраас хорооны байран дээр 10, 20 ажилтан байх шаардлага байгаа эсэх, эсрэгээрээ хүн хүч дутагдаад байгаа боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд руугаа хүн хүчээ хангалттай нөхөж өгөх, хүртээмжийг дээшлүүлэх гэсэн ажил дээр төвлөрөөд явах ёстой гэж бодож байна. Төрийн процессыг л дахин инженерчлэх буюу оновчтой болгох ажлыг хийж байна гэсэн үг.

Төвлөрлийг задлах тал дээр 14 хотын ажлын гол төвлөрөөд хийх гэж буй зүйл бол дэд төвүүдийг бий болгох ажлууд байгаа. Сэлбэ, амгалан, толгойт, дамбадаржаа гэсэн газруудын дэд бүтцийг барья, гэж байгаа. Хүмүүс хотыг тэлэх хэрэгтэй гэх мэт өрөөсгөл ойлголттой, буруу хандлагатай зүйл хэлээд байдаг л даа. Бид дэд бүтцээ л тэлэх ёстой. Хотын газар нутгийг тэлээд л байх юм бол гэр суурин газар улам л тэлнэ гэсэн үг буюу дэд бүтцийг тэлэх дээр төвлөрөн төр ажлаа хийх ёстой гэж үзэж байна” гэлээ.

 

М.СИЙЛЭН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна. Энэ жи...

img

8 цагийн дараа

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Венецийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ху...

img

7 цагийн дараа

АТГ: Хууль зөрчсөн 5 аймгийн 6 сумын Засаг даргад хариуцлага тооцуулав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 4 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ...

img

7 цагийн дараа

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-...

img

6 цагийн дараа

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд