Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

trend

img

2019 оны 4 сарын 25

img

16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 39.9, 40.8 дугаар зүйлүүдэд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлттэй хуулийн заалтыг нийцүүлэх, мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг засаж, зөвтгөх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, М.Билэгт, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ялыг дордуулж хэрэглэсэн тохиол хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ эдгээр хэргийн ялыг хөнгөвчлөх эсэхийг илүүтэй тодруулсан. Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар хариултдаа, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9, 40.8 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр шүүгдэгчид ялыг хүндрүүлж оногдуулсан 56 орчим хүн байгааг дурдаад энэ асуудлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын зөвлөл дахин хэлэлцэж, шийдвэр гаргах байх гэдгийг онцолсон. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6 хувь нь дэмжив.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын хэлэлцүүлгийн явца...

img

8 цагийн дараа

Крым болон эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг золигт гаргаж байж гал зогсоох санал дэмжигдэхгүй нь бололтой

“Financial Times” сонин “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан Санкт-Петербургт Стив Виткоффтой уулзахдаа гал зогсоох гол нөхцлий...

img

8 цагийн дараа

М.Золбоо: Хоршооны хуульд өөрчлөлт орсноор малчдын гар дээрээс ноолуур худалдаж авах боломжгүй болсон

Бизнес, санхүүгийн зөвлөх М.Золбоотой ярилцлаа. -Малчид хөдөө орон нутагт ноолуураа өндөр үнээр борлуулж чадахгүй байна гэж мэдээлж ...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй үлдсэн 200 мянган хүүхэд байна

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 758 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ...

img

7 цагийн дараа

Оффтейк гэрээгээр яагаад өндөр үнэтэй төмөр зам барьсан бэ гэдгийг АТГ шалгах хэрэгтэй

Үндэсний баялгийн санг хөрөнгө зоорьтой болох үгүй нь Ухаа худаг, Төгрөг нуурын орд хоёрын хайчин гал дунд өрнөж байна. Үр дүнд нь о...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд