мэдээ
Фэйсбүүкээр зураг, бичлэг нь цацагдсан иргэн амиа хорложээ

2020 оны 1 сарын 31

20
Ойн модыг хууль бусаар хөрөөдсөн гэх иргэдийг ургаа модоор зодож буй бичлэгээ “Босоо хөх монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан цахим хуудсанд байршуулсан. Уг бичлэгт зураг, дүрс нь багтсан иргэн амиа хорлосон тухай мэдээлэл тархаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Фэйсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон байдалтай олдсон нь үнэн. Хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Сум дундын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Талийгаач нь Сэлэнгэ аймгийн харьяат 52 настай эрэгтэй Г гэх иргэн байжээ.
Дашрамд мэдээллэхэд “Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн тайлбартай бичлэгийг энэ сарын 24-ны өдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үүнээс гурав хоногийн дараа бичлэгт зураг дүрс нь үлдсэн иргэн амиа егүүтгэсэн байдалтай олджээ.





Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал...
7 цагийн өмнө
Зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шийдвэрүүдийн талаар иргэд ямар байр суурьтай байна вэ?
Хийн түлш болон цахилгаан халаагуурын талаар иргэдийн байр суурь Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон болон шар бү...
8 цагийн өмнө
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд оро...
8 цагийн өмнө
Хүүхдийн баяраар таван хэсэгт авто зам хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатарын талбайд зургаадугаа...
9 цагийн өмнө
Г.Ганхуягийн цагдан хориог хүчингүй болгож суллажээ
Улсын харцага Г.Ганхуягийг “Бусдыг заналхийлсэн” гэх хэрэгт буруутгаж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хойшлуулшгү...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд