мэдээ
Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр тохиож байна DNN.mn

Админ
2023 оны 9 сарын 16

277

Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр есдүгээр сарын 16-нд тохиодог. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө турш олон сайн зүйлийг бүтээсэн боловч тэдгээрээс бас нэлээд сөрөг үр дагавар бий болжээ. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга бол нарнаас ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалдаг давхарга юм.
1970-аад оны сүүлчээр ажиллаж байсан эрдэмтэд хүн төрөлхтөн энэхүү хамгаалалтын бамбайд нүх үүсгэж байгааг олж мэдээд тэд түгшүүрийн дохиог өгсөн гэдэг. Энэ нүх нь хөргөгч, агааржуулагч гэх мэт аэрозоль, хөргөлтөд ашигладаг озоны давхаргыг задалдаг хий (ODS) -ээс үүдэлтэй байсан тул арьсны хорт хавдар, катаракт өвчний тохиолдол нэмэгдэж, ургамал, таримал, экосистемд гэмтэл учруулах аюул заналхийлж байв.
Тиймээс хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1972 онд олон улсын хуралдаанаас санаачлан байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ивээл дор дэлхийн улс орнуудын энэ талаар мэдлэг чадвар бүхий эрдэмтэн мэргэд, олон улсын харилцааны мэргэжилтнүүд 1985 он хүртэл хэд хэдэн удаа хуран чуулж, тулгараад байгаа аюултай үзэгдэл асуудлаар санаа бодлоо солилцож, гарах арга замыг дипломат бодлогын хүрээнд олж тогтоосон нь аюулыг сөрөн зогсоох эхлэл болжээ.
Ийнхүү озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц буюу Монералын протоколыг 1985 онд Австри улсын нийслэл Вена хотноо баталсан байдаг.
Монералын протоколын дагуу засгийн газрууд, эрдэмтэд, аж үйлдвэрүүд хамтран озон задалдаг бодисын 99 хувь багасгахын төлөө хамтран ажилласан. Энэ протоколын ачаар озоны давхарга нөхөгдөж, энэ зууны дунд үе гэхэд 1980 оноос өмнөх утгадаа эргэж орох төлөвтэй байна.





Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...
7 цагийн дараа
Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...
6 цагийн дараа
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...
6 цагийн дараа
Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...
6 цагийн дараа
Speak out: Бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй олны танил хүмүүс их байдаг
Олны танил хүмүүсийн сурталчилчилсан бүтээгдэхүүнийг хүмүүс хэр их худалдаж авдагыг тодрууллаа. Иргэн Ану: Сошиал медиа дээр дагаж...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

D. Tselmuun
Озон гэдэг мэдээллийг харахад бид нарын мэддэггүй зүйл их байна. Энэ озон гэдэг дэлхийн гадаргууг хучдаг нэгэн хамгаалалт гэдгийг мэдэж авлаа сонирхолтой мэдээлэл байна. Баярлалаа